Оюун ухаан (латин. ratio, грек. νους)-гэж сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, учир шалтгааныг тодорхойлох, хийсвэрлэн сэтгэх, шинийг хурдан ойлгох, туршлагаасаа суралцах зэрэг оюуны чадваруудыг хамаатуулдаг философийн буюу гүн ухааны ойлголт. Нөгөө талаас оюун ухаан нь анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, хүртэхүй, шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг оюуны олон үйл ажлуудаар тодорхойлогдоно.

Тодорхойлолтууд

засварлах

Альфред Бине (1857-1911) Францын сэтгэлзүйч:-"Оюун ухаан гэдэг бол бодит амьдралд хамгаас хэрэгтэй үндсэн чадваруудын нэг юм. Нөхцөл байдалд дасан зохицох, санаачлагатай, бодит мэдрэмж сайтай байх, тунгаан бодох чадвар зэрэг нь үүнд хамаарагдана. Хүн эргэцүүлэн тунгаан бодож, асуудал шийдэж чаддаггүй бол галзуу, солиотой нэгэн болно. Yнэхээр оюуны чадваруудаас бусадтай нь харьцуулахад тунгаан бодох чадвар хамгаас илүү чухал билээ".

Жиан Пиаже(1896-1980) Швейцарийн биологич, хүүхдийн сэтгэлзүйч:-"Оюун ухаан бол дасан зохицох үйл. Амьд организм хүрээлэн буй орчин, түүний бүтэц зохион байгуулалт, функцэд дасан зохицох нь оюун ухааны нэг илрэл юм.”

"Оюун ухаан бол тодорхой хүрээнд олж авсан дадал, туршлагыг хуримтлуулан шингээж авах чадвар юм. Мөн оюуны үйл нь хүрээлэн буй орчинд зохицох явдал гэдэг нь эргэлзээгүй билээ. Шинэ дадал, туршлага нь хуучин дадал, зуршлыг шинэ элементтэй зохицон өөрчлөгдөхөд хүргэдэг тул дадал,  туршлагыг хуримтлуулан шингээх үйл нь үргэлждундрашгүй баян байдаг".

Дэвид Векслер   (1896-1981) Сэтгэлзүйч:-“Оюун ухаан бол хувь хүний зорилтойгоор үйлдэл гүйцэтгэх, ухаалагаар сэтгэн бодох, хүрээлэн буй орчиндоо үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх зэрэг цогц чадваруудын бүрдэл юм".

Роберт Стернберг (1949- ) Танин мэдэхүйн сэтгэлзүйч:-“Би хувьдаа оюун ухааныг хувь хүн нийгэм соёлын хүрээнд өөрийн сул талаа арилгаж, харин давуу талаа  бэхжүүлэх замаар хүссэн зүйл, зорилгодоо хүрэх чадвар гэж тодорхойлно".