Очирын Пүрэв
О.Пүрэвийн бага залуу нас
засварлахҮндэсний бөхийн улсын өсөх идэр начин олон түмнээ " Морьт Пүрэв " хэмээн алдаршсан Очирын Пүрэв 1942 оны морин жилд Өвөр Монголын баруун Сөнөдийн хошууны " Улаан худаг " гэдэг газар төржээ.
1930-аад оны сүүлчээр Монгол оронд улс төр үймж, хил орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлж эхлэхэд хил орчмын олон айл мал сүрэгтэйгээ Өвөр Монголд үлджээ. Бусад Монгол өрхийн адил Т.Очирынх үлдсэн учир урт холын замыг туулан тэмээн хөсгөөр нүүдэлж Өвөр Монголын баруун Сөнөдийн хошууны " Улаан худаг " гэдэг газарт нутаглаж байхад Очирын Пүрэв ийнхүү мэндэлжээ.
1945 онд улс оронд энх тайван байдал тогтворжсон үед Т.Очирынх Дорноговь аймгийн Иххэт суманд шилжин суурьшиж байгаад 1955 оны үест төрөлх Хүрмэн сумандаа ирж амьдарчээ. О.Пүрэвийн өвөг дээдэс Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн сумдын зааг нутаг Байшинт, Нарангийн гол, Зурамтайн хэцээр нутагладаг байжээ.
О.Пүрэвийн эцэг Тогоочийн Очир нь 1902 онд төрсөн өндөр нуруутай, адуу малд эрэмгий, гартаа их бүлтэй, үг дуу цөөтэй хүн байсан бол эх Гүрзанын Думаахүү нь 1903 онд төрсөн хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хүн байжээ. Эх Г.Думаахүүгийн төрсөн эцэг нутаг хошууны алдартай бөх Ланган нь өөрийн садангийн бөх Зогдор Гүрзанадаа хүүхэдгүй учир охиноо өргүүлсэн учир Гүрзанын Думаахүү гэх болжээ.
О.Пүрэвийн бага нас ийнхүү нутаг дамжин нүүдэлж өнгөрсөн бөгөөд бага дунд сургуульд суралцан дүүргэж, эцэг эхийн хамтаар мал аж ахуйгаа эрхлэн, сум орон нутгийн ажилд оролцон эрийн цээнд хүрч цэргийн албанд морджээ.
Барилдааны амжилт
засварлахУлсын наадмын дэвжээнд
засварлах1. Шөвгөрсөн амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1974 | АХ-ын 53 жилийн ойн наадмын тавын даваанд улсын арслан Г.Дэмүүлээр тав, даян аварга С.Цэрэнгээр зургаа даван шөвгөрч " Монгол улсын өсөх идэр начин " цол хүртсэн. | 512 |
2. Дөрөв давсан амжилт
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1971 | АХ-ын 50 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Долгорсүрэнгээр дөрөв давж тавын даваанд улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шороодсон | 512 |
1972 | АХ-ын 51 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын начин Ч.Өвгөнхүүд өвдөг шороодсон. | 512 |
1973 | АХ-ын 52 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын начин Д.Хадбаатарт өвдөг шороодсон. | 512 |
1975 | АХ-ын 54 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын заан Д.Долгорсүрэнд өвдөг шороодсон. | 512 |
1976 | АХ-ын 55 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын арслан П.Дагвасүрэнд өвдөг шороодсон. | 512 |
1978 | АХ-ын 57 жилийн ойн баяр наадамд дөрөв давж тавын даваанд улсын арслан П.Дагвасүрэнд өвдөг шороодсон. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1967 | Дархан-Уул аймгийн баяр наадамд Архангай аймгийн харьяат Ж.Чагнаадоржоор найм даван түрүүлж " Аймгийн идэр арслан " цол хүртсэн. | 256 |
1978 | Дундговь аймгийн баяр наадамд Булган аймгийн харьяат С.Уртнасангаар долоо даван түрүүлсэн. | 128 |
1987 | Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Батжаргалаар долоо даван түрүүлсэн | 128 |