Оффтэйк гэрээ (англи. offtake agreement, Off-take Contract) -үйлдвэрлэгдээгүй байгаа барааг худалдах/ худалдан авах тухай Гэрээ, хэлэлцээ юм.

Үйлдвэрлэгч нь тодорхой хэмжээний бараа (түүхий эд) үйлдвэрлэх (олборлох) төлөвлөгөөтэй байгаа бөгөөд худалдан авагч тал буюу захиалагч (оффтэйкер, англи. Off-Taker) тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн тодорхой хугацаанд худалдан авахаар тохиролцон байгуулдаг Гэрээ юм. Үүнд худалдан авагч Гэрээнд тохирсон хэмжээний бараа, бүтээгдэхүүнээ хугацаандаа заавал авах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн дахиж хэрэггүй болсон байсан ч авахаар тохирсон хэмжээндээ авах үүрэгтэй байдаг бөгөөд худалдагч тал барааны үнээ урьдчилж авдаг давуу талтай онцлогтой Гэрээ юм.