Отгон сум
Отгон нь Завхан аймгийн сум юм. 3500 орчим оршин суугчтай.
Отгон сум
ᠣᠳᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Сумын төв | Хужирт |
Газар нутаг | |
• Нийт | 6,000 км2 (2,000 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,576 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | BSk |
Газар нутгийн түүх
засварлахЭнэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7 хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй боловч настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут, Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт суурьшиж орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай талд өндөр Жамба говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрэхэд Хан хөхий нутгаас /одоогийн Увс аймаг/ Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүж ирж нутагшсанаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хувиарлалт хийхээр аймгийн чуулган болж жасаа тамгын газрын ноёд түшмэд нар чуулж бүгд л Очирваань уулын өвөр нутгийг авахаар булаалдан марган байх үед Гомбожав мэргэн туслагч гэнэт чуулгаа хаян олон хоног чуулганд суулгүй гадуур явж байснаа нэгэн өдөр ноёдын чуулгандаа морилон ирж оролцсон нь нутгийн хил зааг тогтоох, уул ус хад чулуу зэргийг олон хоног бодож боловсруулснаа айлтган: Эрхэм ноёд түшмэд та бүхэн бурхан болсон Очирваань уулаа булаацалдаад чуулган удах төлөвтэй боллоо. Би хүлээж чадашгүй нь ээ надад та бүхэн тулгын дөрвөн чулуу хэлбэрийн жаахан газар өгчих дөө. Голдоо ганц өнчин цагаан толгойтой юм гэснээр ноёдууд гомбожав мэргэн туслагчийг говьд газар нутаг авлаа гэж ойлгон авах нутгийг зөвшөөрч дөрвөлжин газрын дөрвөн өнцөг болсон газрын нэрийг сонсоё гэхэд “Онх” ,”Борх”, “Отой”, “Ширээ” хэмээн айлтгасныг чуулган баталснаар нутгаа авахад Отгонтэнгэр уул нь голын ганц өнчин цагаан толгой байснаар хошууныхаа нутгийг эзэлж авч байсан домогтой. Харин “Мээм” толгойг далай вангийн хошуу нутагт алдсандаа гашуудаж Далай вангийн хошууныхан үнээ бүрээс гүзээ авч байх болов оо гэж байсан домог яриа байдаг. Мөн ингээд газар нутгаа хэмжиж авахаар болоход ноёд түшмэдүүд түрүүнд нь дийлдсэндээ эгдүүцэж Гомбожав мэргэн туслагчаас ийн асуув.
За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч -Ноёд минь би хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авъя гэсэн гэдэг. Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ. Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой гэдэг газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэд нар цааш явахыг зогсоосноор анхны хошуу нутгийн хилийн зааг тогтоогдсон байдаг.
Засаг захиргаа
засварлахХангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрханы өвөрт оршдог. Отгон сум нь 600867 км.кв нутагтай. 3200 гаруй хүн амтай. 826 өрхтэй. Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй юм. 2011 оны эцсээр 103232 толгой мал тоолуулсан. Үүнээс:
- Тэмээ-347
- Адуу- 7036
- Үхэр-5403
- Хонь 52223
- Ямаа-38215 тус тус тоолуулсан.
Хүн амын тоогоор аймагт 4-т, Малын тоогоор 2-т ордог. Аймгийнхаа Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Архангайн аймгийн Цахир, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Говь-Алтай аймгийн Дэлгэр гэсэн гурван аймгийн 9 сумтай хил залган оршдог.
Аймгийн төвөөс 128 км, Улаанбаатар хотоос 980 км зайтай. Засаг захиргааны хувьд Бадрал/458/, Баянбулаг/610/, Буянт/643/, Онц/444/, Соёл/491/, Хужирт/466/ гэсэн хүн ам бүхий 6-н багтай. Сумын төв нь Хужирт баг юм. Засаг даргаар Ж.Амгаланбаяр, ИТХ-ын даргаар С.Болор, ЗДТГ-ын даргаар С.Энх-Оргил нар ажиллаж байна.
Сургууль
засварлах1938 онд бага сургууль гэж албан ёсоор байгуулагдсан.1967-1968- оны хичээлийн жилд 8н жилийн сургууль болж өргөжив.2006-2006 онд сургалтын шинэ системээр 9н жилийн сургалттай болсон. Одоо 31 багш, 26 ажилтан, 458 хүүхэдтэй сургалт хүмүүжлийн ажлыг явуулдаг.Үүнээс АБТА-2, Тэргүүлэх зэрэгтэй-3, Заах арга зүйч-3, Магистр-2 багш нартай.Дотуур байранд 50 гаруй хүүхэдтэй ба Тогтвортой амьжиргаа-2 төсөл болон дэлхийн зөнгийн төслүүдээр засвар хийж тохижуулсан.Сургуулийн захирлаар Д.Цэнд-Аюуш, сургалтын менежерээр Д.Дуламжав нар ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэг
засварлахОтгон сумын хүүхдийн цэцэрлэг нь 1966 онд Оргил нэгдлийн төсвөөр 2 орон тоотойгооор бйагуулагдсан.1974 оноос улсын төсвөөр 3н орон тоотой 25 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо тус цэцэрлэг сургуулийн өмнөх насны 400 гаруй хүүхдээс 85-90 хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролд хамруулж байна. Эрхлэгч АБТА Д.Нарантуяа, болон үндсэн багш 3,туслах багш 3, тогооч 1, үйлчлэх ажилтан 2, галч 4 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Европын холбооны комисс хүүхдийг ивээх санхүүжилт сургуулийн өмнөх боловсролын чанарын сайжруулах төслөөс-3,3 сая төгрөг 2010 онд БСШУЯ-ны дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлсэн 6,7 сая төгрөгийн өртөгтэй иж бүрдэл гэр цэцэрлэг болон гал тогооны сургалтын тоног төхөөрмж зэрэгт 17,1 сая төгрөг Италийн төрийн бус байгууллага АИФО-с хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж Энэрэл төслөөр сургалтын тоног төхөөрөмжинд 4,0 сая төгрөг зэрэг гадаад дотоодын төсөлт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.2010 оны 7н сард 50 хүүхдийн ортой шинэ барилга ашиглалтанд орсон.
Хүн эмнэлэг
засварлах1938 онд нэг ортойгоор байгуулагдаж сумын хүн эмнэлэгийн үйл ажиллагаа эхэлснээр мэргэжлийн бага эмчийн салбартай болжээ. 1963 онд хүний их эмчийн салбар болон өргөжсөн. Одоо 15 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг.Эрхлэгчээр хүүхдийн их эмч Г.Наранцэцэг, их эмч Б.Бат-Оргил болон 6.н багийн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2009 онд шинэ эмнэлэгийн барилга ашиглалтанд орсон. 20 гаруй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Банк
засварлах1967 онд тооцооны төв нэртэй эрхлэгч, нярав, сахиул гэсэн орон тоотойгоор байгуулагдсан. 1967-1991 он хүртэл улсын банкны системээр 1992 оноос олон банкны системд шилжиж хөдөө аж ахуйн хоршооллын банк нэртэй ажиллажээ. 2007 оноос Оnlineсүлжээнд нэгдэж банк санхүүгийн гүйлгээг ард түмэнд хүргэж бизнес, цалин тэтгэвэр хадгаламжийн гүйлгээ болон лизингийн , малчдын зээл зэрэг бүх төрлийн зээлийн гүйлгээгээр үйлчилж байна. Одоо эрхлэгчээр Ш.Отгонбилэг, Ахлах теллер Б.Энхбаяр, Теллер н.Должинсүрэн нар ажиллаж байна.
Холбоо харилцаа
засварлах1966 онд байгуулагдаж эрхлэгчээр Батсуурь ажиллан 1988-2002 хүртэл Дэнзэн 2009 оноос хойш Т.Гансүх ажиллаж байна. 1975 Оноос шуудангийн үйлчилгээг хавсран гүйцэтгэж шуудангийн автомашины жолоочоор Ц.Сүхбаатар, Д.Дамдинсүрэн, Д.Алтанхуяг нар ажиллаж байжээ.1999 онд нарны зайн үүсгүүрээр ажиллаж холбоо Хайком системд орсон. 2001-2002 онд Баг-4 төсөл хэрэгжиж багийг холбоожуулах тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Одоо тус салбар жилдээ 21400 минут цагийн гарах яриа, 16000мин/цагийн дамжих яриаг явуулж байна.
Соёлын төв
засварлах1949 онд улаан булан нэртэйгээр ажиллаж улаан булангийн эрхлэгч кино механикч нар хөдөлмөрчдөд дуугүй кино ший жүжиг үзүүлж эгшигт хайрцагийг дуугаргаж уран сайханчид мандолин, гармон хөгжим тоглож дуу дуулдаг байжээ.2002 оноос Соёлын төв гэж нэрлэгдэх болсон.Одоо арван гаруй ном бүхий номын сантай,зургаан сая гаруй төгрөгийн хөрөнгөтэй, эрхлэгчээр Сосорбурам, болон хөгжмийн багш, номын санч, баг байгууллагуудын уран сайханчид ажиллаж тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөгийн Отгон сум
засварлахОтгон сум нь 2700 гаруй хүн амтай, 740 өрхтөй. Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй. 2018 оны эцсээр 222924 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ-347, адуу-7036, үхэр-5403, хонь-52231, ямаа-38215 тус тус тоологдсон. Хүн амынхаа тоогоор аймагтаа 4-т, малынхаа тоогоор 2-т ордог томоохон сумын нэг юм. Нутаг дэвсгэрийн хувьд 600 мянган кв.км нутагтай. Өөрийн аймгийн Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Архангай аймгийн Цахир, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг, Говь-Алтай аймгийн Дэлгэр гэсэн 3 аймгийн 8 сумтай хил залган Хангай нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат Отгонтэнгэр уулын өвөрт оршдог. Аймгийн төвөөс 128 км-т, нийслэл Улаанбаатар хотоос 980 км-т оршино.Засаг захиргааны хувьд Бадрал, Баянбулаг, Буянт, Онц, Соёл, Хужирт гэсэн 6-н багтай. Сумын төвийн баг нь Хужирт.
Сумын өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, төрийн байгууллага болох Засаг Даргын Тамгын Газар, 9-н жилийн сургууль, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ус цаг уурын станц гэсэн 7 байгууллага үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ “Ногоон алт”, “Тогтвортой амьжиргаа-2”, “Дэлхийн зөн” зэрэг төсөл хөтөлбөрийн байгууллагууд, шашны үйл ажиллагаа эрхэлж буй “Гэндэнпилжээлин” хийд, ХААН, Хадгаламж гэсэн 2 банкны салбар, мал эмнэлэгийн үйлчилгээ эрхэлдэг 2 аж ахуй нэгж, шатахуун түгээх станц - 3, өргөн хэрэглээний барааны худалдааны цэг буюу дэлгүүр- 21, авто сэлбэгийн дэлгүүр – 3, буудал- 2, хоолны үйлчилгээний газар буюу гуанз- 4, малын гаралтай түүхий эд худалдан авах цэг-3 тус тус үйл ажиллагаа тогтмол явуулж байна.
Мөн өрхийн жижиг үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлэх зорилгоор блокны жижиг үйлдвэрлэл -1, талх нарийн боовны цех- 2, гагнуурын үйлчилгээ- 2, авто засварын цэг-1, гар утас засвар үйлчилгээг-1 цэгт тус тус явуулж байна.
2009 онд 15 ортой 2 давхар шинэ эмнэлэг, 2010 онд 50 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон. 2011 онд 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрыг ашиглалтанд оруулахаар барилгын ажил явагдаж байна. Мөн 2011 оны намраас эхлэн 2012 онд ашиглалтанд орохоор Засаг Даргын Тамгын Газрын барилгын ажил эхлэхээр улсын төсөвт хөрөнгө нь тусгагдаад байна. Ийнхүү иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг төсвийн албан газрууд шинэ байртай болж ажиллах нөхцөл сайжирч эхлэж байгаагийн зэрэгцээ суурин төвтэй хөдөөгийн 2 багийн Засаг даргаын контор, хүний эмчийн байр 2-г засварлаж эмчийн байрны шаардлагатай зарим тавилга эд хогшлоор хангав. Мөн нүүдлийн 3 багт “Эрүүл мэнд нийгмийн үйлчилгээний гэр төв”- ийг баг бүрт байгуулж төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох багийн үйлчилгээг иргэдэд хүргэх таатай нөхцөл бололцоог бүрдүүлээд байна.
Оройн чимэг
засварлахМонгол түмний шүтээн болсон Отгонтэнгэр хайрханыг магтан дуулсан нэгэн сайхан уртын дууг тус Отгон нутгийн ард түмэн найр наадмын магнайд дуулдаг сайхан уламжлалтай. Энэхүү урдын сайхан дууг 19-р зууны үед тус нутгийн иргэн Жав хэмээх хүн зохиосон гэж ярилцдаг. Энэ дуу бусад газарт дуулагддаг боловч ая дан болон зарим үгийг нь өөрчилж, арай товч хэлбэрээр дуулах нь бий.
Харин өөрийн ая дан, анх зохиогдсон үгээр нь хамгийн ойр дуулж үлдсэн нь манай сумын уугуул иргэд билээ.
- Оройн чимэг болсон
- Отгонхайрхан уул аа
- Орчлонгийн чимэг болсон
- Дилав ламын гэгээнээ
- Оройн биеийг нь харвал
- Очирваань бурханы шинжтэй
- Зулай биеийг нь харвал
- Зонхов бурханы шинжтэй
- Магнай биеийг нь харвал
- Манзшир бурханй шинжтэй
- Дунд биеийг харахад
- Дуган сүмийн байдалтай
- Дуралзан гялалзан харагдана
- Мандалт уулын оройд нь
- Мандах нар тусна
- Майдрын чимэг болсон цэцэг нь
- Зүг зүгтээ ганхана аа
- Ар голын рашаан нь
- Асга бүгддээ мэлтрэнэ
- Арван зүгийн амьтаны
- Аливаа бузрыг арилгагч
- Ариун сайхан утаан бэ
- Бага богдын оройд нь
- Байн байн будан татна
- Барааны холоос харахад
- Баатар Чойжингийн шинжтэй
- Баруун талын ууланд нь
- Барс ирвэс агсарна
- Бадар хундагын рашаанаас
- Амьтан болгон зална
- Зүүн талын ууланд нь
- Зүр гур нь зөрөлдөнө
- Зүйл зүйлийн цэцэг нь
- Зүг бүртээ ганхана аа
- Хормой биеийг түшихэд
- Хорин нэгэн дарь эхийн хишигтэй
- Хоногийн газраас харахад
- Хоёр нүдэнд илхэн бэ
- Хатан бэйлийн давааг
- Ганган халиунаараа давна аа
- Гартаан барьсан зэвсгээрээ
- Харшлах дайснаа дарна аа
- Найман нуурын хөвөөнд нь
- Нарийнхан гуалаг буга нь
- Навч цэцгээн зуусан
- Найман түмэн зулзагаан
- Нааш цааш дагуулан
- Яралзан гүйж дэгдэнэ
- Торсон олон нуур нь
- Тогтоол бүхэндээ тунамалтай
- Тоймгүй олон шувууд нь
- Дэвэн дэлж ганганана
- Асар их хаднаас нь
- Алтан элс оргилно
- Арван зүгийн амьтан
- Адис болгон авна
- Өнөр баян явна гэдэг нь
- Өндөр богдын минь аврал
- Буянт бат сууна гэдэг нь
- Баянзүрхийн минь аврал
- Төр нь тогтож
- Түмэн амгалан болтугай
- Шашин нь дэлгэрч
- Шавдан нь батжих болтугай