Отгонбаярын Энэрэл
Отгонбаярын Энэрэл (English: Enerel Otgonbayar; born 11 December 1989) нь бизнес эрхлэгч, эрхзүйч, хувийн стилист эмэгтэй юм. Тэрээр "Эновстайл" ХХК (INNOVSTYLE LLC)-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, "Оюуны Ундраа Групп" ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирал, "Бүтээлч менежмент хөгжлийн төв" ТББ-ын үүсгэн байгуулагч, Төслийн менежментийн зөвлөх, "INNOV style" сэтгүүлийн ерөнхий редактор, "Хувийн стилист", "Female Hustlerz" номын зохиогч, хувцас загварын зах зээлийн томоохон төлөөл, манлайлагч бизнес хатагтай нарын нэг юм.
Ерөнхий мэдээлэл
засварлахО. Энэрэл 1989 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол
засварлахТэрээр Английн Вэбстер Их сургуулийг Маркетинг менежмент, Монгол Улсын Их Сургуулийг Эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Үйл ажиллагаа
засварлах2012 оноос хойш бизнесийн салбарт хөл тавьж эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжигч, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхдийн эрхийн төлөө хөтөлбөрийн дэмжигч, Харвардын Бизнесийн сургуулиас санаачлан хэрэгжүүлдэг HarvardManageMentor хөтөлбөрийн төгсөгч, Бизнесийн удирдлагын зөвлөгч юм.
Header text | Оролцоо | Агуулга |
---|---|---|
Female Hustlers влог, ном, подкаст | Үүсгэн байгуулагч, Хөтлөгч | Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн өвөрмөц түүхийг хуваалцаж, урам зориг өгөх |
INNOV style сэтгүүл | Үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор | Загварын соёлыг танилцуулах, сурталчилах |
Хувийн стилист ном | Зохиогч | Хувийн стилингийн талаарх зөвлөгөө |
Монголын эмэгтэйчүүдийн сан | Ивээн тэтгэгч | Эмэгтэйчүүдийн сангийн чуулга уулзалтыг дэмжих |
Mongolia’s next top model нэвтрүүлэг | Зочин стилист | Энтертэйнмент |
Business TV show | Зочин оролцогч | Боловсрол |
Women who can арга хэмжээ | "Амжилтад хүрэх хувцаслалт" лектор | Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, урам зориг өгөх |
She4her | Зочин оролцогч | Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх |
IWFCI | Зочин оролцогч | Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, ач холбогдлыг сурталчилах |
Худалдаа, үл хөдлөх хөрөнгийн менежмент | Зөвлөх | Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн нийгмийн хариуцлагыг сурталчлах |
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр | Зочин оролцогч | Бизнес дэх хүүхдийн эрхийг дэмжих зарчмууд |
Тогтвортой хөгжлийн бодлого 2050 | Дэмжигч | Монгол Улсын АЛСЫН ХАРАА – 2050 зорилтыг сурталчлах, хэрэгжүүлэх |
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” засгийн газрын хөтөлбөр | Зочин оролцогч | Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн байгууллагын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэх |
Global Women’s Trade Summit 2022 Singapore | IWFCI гишүүн | Тогтвортой эдийн засагт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог дэмжих |
Энэхүү хуудас нь тус нэвтэрхий тольд зохимжгүй сэдэв байж магадгүй. Санал бодлоо хэлэлцүүлгийн хуудсанд оруулна уу. |