Оросын Шинжлэх ухааны Академийн Алс Дорнод дахь салбар

ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар (орос товч. ДВО РАН) -Оросын Алс Дорнодын Холбооны тойргийн бүх нутаг дэвсгэрийг хамарсан бүс нутгийн салбар бөгөөд шинжлэх ухааны нэгдсэн төвүүд, хүрээлэнгүүд, эмнэлэг, судалгааны хүрээлэнгүүд, байгалийн тусгай хамгаалалттай нөөц газар бүхий Оросын ШУА-ийн бүс нутгийн салбар байгууллага юм. ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбарын шинжлэх ухааны төвүүд нь Владивосток, Хабаровск, Петропавловск-Камчатский, Магадан, Благовещенск, Өмнөд Сахалинск зэрэг хотуудад байрладаг бөгөөд Биробижан, Анадыр хотод тусдаа хүрээлэнгүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

Оросын ШУА-ийн Алс дорнод дахь салбарын таних тэмдэг

2017 оны эхээр ШУА-ийн Алс Дорнодын салбарт нийт 7500 орчим хүн ажиллаж байсан бөгөөд тэдгээрийн дотор 2500 ш/у-ны судлаач, түүний дотор Оросын ШУА-ийн 23 академич, 41 сурвалжлагч гишүүн, 2005 оны эхээр 300 гаруй шинжлэх ухааны доктор, 1150 дэд эрдэмтэн ажиллаж байжээ.

Түүх засварлах

Алс Дорнод дахь эрдэм шинжилгээний байгууллагыг удаа дараа зохион байгуулж, дараах нэрээр нэрлэжээ.

1932-1939 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар

1943-1948 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын судалгааны бааз

1949-1957 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар

1958-1970 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Алс Дорнод дахь салбар

1970 оны 10-р сард ЗХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн зарлигаар Владивосток хотод ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын шинжлэх ухааны байгууллагуудын үндсэн дээр ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын шинжлэх ухааны төвийг байгуулжээ.

1970-1986 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын шинжлэх ухааны төв.

1987—1991 онд ЗХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар.

1991 оны 12-р сараас - Оросын ШУА-ийн Алс Дорнод дахь салбар.

ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнод дахь салбарын дарга нар засварлах

  • академик Еляков, Георгий Борисович (1991-2001)
  • академик Сергиенко, Валентин Иванович (2001-2022)
  • академик Кульчин, Юрий Николаевич (2022 оноос)