Оросжуулалт (бодлого)

Оросжуулалт (орос. Русификация) -18-р зуунаас хойш Оросын эрх баригчдын хил залгаа нутаг дэвсгэрүүдийн оршин суугчдад орос хэл, соёл, ёс заншил болон оросын үнэн алдартны шашныг нэвтрүүлэхэд чиглэсэн ирсэн цогц арга хэмжээ буюу Оросын төрийн бодлого юм.

Өөрийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт орос хэл болон түүхзүйн зорилготой оросжуулалтын бодлого 19-р зууны эхэн үеэс өргөн тархан үргэлжилсэн юм. Бүс нутаг бүрт оросжуулалт өөрийн онцлог хэлбэрээр болон цаг хугацааны ялгаатай явагдсан бөгөөд одоо ч явагдаж байгаа юм. Амжилтгүй оросжуулах оролдлогуудаас хамгийн алдартай нь Польш болон Финландыг оросжуулах үйл явдал байсан юм.

Оросын эзэнт гүрний эрх баригчдын бодлогын үндсэн зорилго нь эрх мэдлийг төвлөрүүлж, орон нутгийн зах хязгаарын эрх мэдлийг арилгах явдал гэж судлаачид үздэг. Оросжуулалт нь эхний ээлжинд Оросын эзэнт гүрэнд харьяалагдах зах хязгаарын орон нутагт Оросын түүх, түүний өнгөрсөн үе, уламжлалтай болох мэдрэмжийг өгөхийг зорьсон бодлого байсан юм. Оросын баруун хил хязгаар дахь угсаатнуудыг оросжуулах ажил 19-р зууны эхний хагаст идэвхижсэн бөгөөд Польш дахь ээлжит бослогын дараа 1860-аад онд илүү эрчимжсэн байна.

Оросжилт нь орос хэл, уран зохиол, түүхийн үндсэн дээр суурилж боловсролоор олон нийтийн оролцоо, захиргаа, эдийн засаг, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргээр дамжсан даяаршил, байгалийн үйл явцын үр дагавар байж болно. Жижиг улс, үндэстнүүд оросжуулалтад хамгийн их өртөмтгий байдаг.