Оптик хүчтэнхлэг-симметр линз эсвэл ийм линзүүдээс тогтсон, төвлөсөн (линзүүдийн төвүүд нэг шулуунд орших ба тэдгээрийн босоо тэнхлэг энэ шулуунтай перпендикуляр) оптик системийн гэрлийг хугалах шинж чанарыг харуулсан хэмжигдэхүүн. Оптик хүчийг диоптроор (СИ системийн нэгж) илэрхийлнэ: 1 дптр=1 м-1 буюу 1 дптр=1/м.

Оптик хүч нь линз эсвэл линзийн системийн фокусын зайтай эсрэг хамааралтай:

үүнд: — фокусын зай, - гадна орчны хугарлын илтгэгч.

Оптик хүч нь цуглуулагч системийн хувьд эерэг, сарниулагч системийн хувьд сөрөг байна.

ба оптик хүчнүүдтэй хоёр линзээс тогтох, агаарт орших оптик системийн хүч дараах томъёогоор тодорхойлогдоно:

үүнд: — эхний линзийн арын үндсэн гадаргуу ба хоёрдугаар линзийн урд үндсэн гадаргуу хоёрын хоорондох зай. Нимгэн линзийн хувьд нь, линз хоорондын зайтай тэнцэнэ.

Оптик хүчийг ихэвчлэн офтальмологт, нүдний шилийг ангилах ба цацрагийн траекторыг хялбараар тодорхойлоход хэрэглэдэг.

Оптик хүчийг хэмжихэд диоптриметрыг (оптик хүчийг хэмждэг багаж) ашигладаг ба түүгээр мөн астигматик ба контакт линзүүдийг хэмжиж болдог.