Ононгийн Орхон (1975 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын ууган Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал.

1993 онд ОХУ-ын Ярославль хотын 9-р дунд сургууль төгссөн.

1997 онд МУИС-ийн ЭЗС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч,

2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан.

2004-2005 онд "Трий Тигерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал,

2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийсэн.

2007-2016 онд Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан.

2016 оны 1-р сараас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.

Эхнэр Ганхуягийн Анхмаа /"Гурван охин" хамтлагийн дуучин/.