Олон улсын эрүүл мэндийн дүрэм
Олон улсын эрүүл мэндийн дүрэм (Англи: International Health Regulations) нь гэрээнд суурилсан улс орнууд хүлээн зөвшөөрөн нэгдэн орж, мөрдлөгө болгон ажилладаг олон улсын хууль юм. Олон улсын, бүс нутгийн, үндэсний хэмжээнд нийтийн эрүүл мэндийн хамгаалахад чиглэгдсэн баримт бичиг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үндсэн баримт бичгүүдийн нэг.
Өнөө хэрэглэгдэж буй дүрмийг 1969 оны дүрмийг шинэчлэн 2005 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 58 чуулганаас батлан гаргаж, 2007 оны 6-р сарын 15-ны өдрөөс мөрдлөгө болгож эхэлсэн. Дэлхийн 194 орон уг дүрэмд нэгдэн орж, хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн байдаг.