Олон улсын биохими ба молекул биологийн холбоо
Олон улсын биохими, молекул биологийн холбоо (ОУБМБХ) (Англи: International Union of Biochemistry and Molecular Biology, IUBMB) нь биохими, молекул биологийн чиглэлээр ажилладаг олон улсын төрийн бус байгууллага юм. 1955 онд Олон улсын биохимийн холбоо (ОУБХ) нэртэйгээр байгуулагдсан тус холбоо нь одоогоор 79 гишүүн орон, бүс нутагтай (2020 оны байдлаар).[1] Тус холбоо нь дэлхий даяар биохими, молекул биологийн чиглэлээр судалгаа, боловсролыг дэмжихэд зориулагдсан бөгөөд энэ сэдвийг хөгжүүлэх шатандаа байгаа орон нутагт онцгой анхаарал хандуулдаг.
Товчлол | ОУБМБХ |
---|---|
Байгуулагдсан | 1955 |
Төрөл | ОУТББ, стандартын байгууллага |
Үйлчилдэг бүс | Дэлхий даяар |
Албан ёсны хэл | Англи хэл |
Ерөнхийлөгч | Александра Ньютон (Канад, АНУ, Нэгдсэн Хаант Улс) |
Вебсайт | iubmb |
Түүх
засварлахБиохимийн анхны конгресс 1949 онд Их Британийн Кембриж хотод болсон бөгөөд Герман гаралтай Британийн биохимич Сэр Ханс Адольф Кребсээс санаа авч Дэлхийн 2-р дайны үеэр тусгаарлагдсан биохимичдийг нэгтгэх арга хэрэгсэл болгон зохион байгуулжээ. Тухайн үед биохими нь шинжлэх ухааны салбар болон цэцэглэн хөгжиж, Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн (ОУШУЗ) нэгдэл болгон хүлээн зөвшөөрөгдөхийг эрэлхийлж байв. Энэхүү конгресс нь биохимийг тусдаа шинжлэх ухаан, нэгдэл гэж хүлээн зөвшөөрөх анхны алхам байв. Энэхүү конгрессын эцсийн хуралдаанаар Олон улсын биохимийн хороог 14 орны 20 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Олон улсын холбооны албан ёсны үндсэн хуулийг бий болгох үүднээс ICSU-г биохимийн олон улсын төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрөх зорилготой байв. Олон улсын биохимийн олөон ёсны үндсэн хуулийг оль болох хэрдан гаргах үүднээс юм.