Олон төрлийн химийн бодисын эмзэгшил

Multiple chemical sensitivity (Олон төрлийн химийн бодисын эмзэгшил-ОТХБЭ ) нь үл мэдэгдэх шалтгааны улмаас үүсдэг түгээмэл хэрэглэгддэг химийн бодисын бага хэмжээний хордлоготой холбоотой архаг шинж тэмдгүүдээр тодорхойлогддог танигдаагүй, маргаантай онош юм.Шинж тэмдгүүд нь ихэвчлэн тодорхой бус, өвөрмөц бус байдаг. Эдгээр нь ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэг байж болно.

Эдгээр шинж тэмдгүүд нь биеийг сулруулж болох ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ), Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэг болон бусад мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ОТХБЭ-ийг органик, химийн гаралтай өвчин гэж хүлээн зөвшөөрдөггүй.Харалган эмнэлзүйн туршилтууд нь ОТХБЭ-тэй хүмүүс химийн өдөөлтөд үзүүлдэг шиг плацеботой адил давтамжтай, хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг болохыг харуулдаг.Шинж тэмдгүүдийн оршин тогтнох, ноцтой байдал нь химийн өдөөгч бодис байгаа гэсэн ойлголттой холбоотой юм Түгээмэл хамааралтай бодисуудад анхилуун үнэртэй бүтээгдэхүүн (жишээ нь, үнэртэй ус), пестицид, хуванцар, синтетик даавуу, утаа, нефтийн бүтээгдэхүүн, будагны үнэр зэрэг орно

Шинж тэмдэг Шинж тэмдгүүд нь ихэвчлэн тодорхой бус, ядрах, толгой өвдөх зэрэг өвөрмөц бус байдаг.Эдгээр шинж тэмдгүүд нь хэдийгээр тахир дутуу болох боловч өвөрмөц бус гэж нэрлэдэг бөгөөд учир нь тэдгээр нь ямар нэгэн өвөрмөц эрүүл мэндийн эмгэгтэй холбоогүй байдаг.