Олон түмний харилцаа

Олон түмний харилцаа нь олон түмний харилцаа нь зөвхөн олон түмний мэдээллийн хэрэгсэл ашиглан буюу дамжин, сайн дурын үндсэн дээр ард олонд хүрдэг харилцаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу хэвлэх машин, радио, кино үүсэхээс өмнө ийм харилцаа нийгэмд байгаагүй.  Дараа дараагийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүсэл, хөгжил дэвшил олон түмний харилцаанд янз бүрийн өөрчлөлт оруулж иржээ.

Төрөл ангилал засварлах

  • Сурталчилгаа
  • Сэтгүүл зүй
  • Олон нийтийн харилцаа (PR)
  • Нийгмийн сүлжээ мэдээллийн хэрэгсэл
  • Дуу хөгжмийн мэдээлийн хэрэгсэл
    • Хөгжмийн бичлэг
    • Радио
  • Кино ба телевиз
    • Кино
    • Телевиз
  • Гэрэл зураг
  • Интерактив мэдээллийн хэрэгсэл

Үндсэн онолын ойлголтууд засварлах

  • Аженда сеттинг (Agenda setting) нь сэтгүүл зүйн түгээмэл үзэгдлийг тайлбарладаг зуу гаруй онолын дотроос нийтлэлийн бодлого, агуулгатай хамгийн их холбогдож судалгаа, шинжилгээнд ашиглагддаг онолуудын нэг. Олон түмэнд мэдээлж болох үй олон сэдвийн дотроос хэвлэл, мэдээлэлд хэдхэн нь ноёлж ирснийг тайлбарладаг онол юм.
  • Нам гүмийн ороомог (The spiral of silence) нь сэтгүүл зүйн нийгэмд ад үзэгдэж цөөнх болохоосоо айсан хүмүүс мэдээллийг нийтэд задлахгүй байж олны шуугианыг намжтал өөртөө хадгалдаг нам гүм байдаг тухай онол юм.
  • Хэвлэл мэдээллийн орчин (Media ecology) хэвлэл мэдээллийн хэрэгсэл, технологийн дэвшил, харилцаа холбоо нь хүний хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг судалдаг онол юм.

Гадаад холбоос засварлах

Бидний заавал мэдэж ойлгох ёстой онол