Олон нийттэй харилцах сүлжээ
Олон нийттэй харилцах сүлжээ
засварлахОлон нийттэй харилцах сүлжээ гэдэг нь үндсэндээ байгууллага эсвэл хувь хүний нэг ба түүнээс дээш тооны харилцан хамаарал бүхий үерхэл нөхөрлөл, дайсагнаж хонзогнох болон цаашлаад санхүүгийн арилжаа, наймаа, харилцаа, итгэл үнэмшлийн /шашны/ харилцаа, мэдлэг болон нэр төр, амбиц зэрэг дээр тулгуурласан интернэт дэх асар том цогц харилцааны төвлөрөл /зангилааг/ хэлдэг.
Social Network буюу олон нийттэй харилцах сүлжээг маш олон зангилаас болон туузнуудаар дүрсэлдэг. Зангилаас бүр нь бие даасан идэвхтэй, хэрэглэгчийг төлөөлдөг ба тууз нь харин тэдгээрийн хоорондох холбоо хэлхээ болон харилцааг илэрхийлдэг. График дээр үзүүлсэн бүтцийн үр дүнгээс харахад энэ харилцаа нь нилээд төгс боловсронгуй бөгөөд харилцан хамаарал ихтэй байдаг. Учир нь энд хичнээн олон төрлийн /янзын/ зангилаа болон тууз буюу хоорондын харилцан хамаарал, холбоо хэлхээ байж болох талтай.
Албан ёсны судалгаа, шинжилгээгээр олон нийттэй харилцах энэхүү сүлжээнд маш олон үе шат байж болох нь батлагджээ. Жишээлбэл, гэр бүл буюу нийгмийн энгийн статусаас авахуулаад бүхэл бүтэн үндэстэн, байгууллага компани ч хүртэл энэ орон зайд өөрсдийн байр суурийг илэрхийлж, асуудалд шийдвэртэй хандаж өөрсдийн зорилго, хүсэлдээ хүрэх боломжтой байдаг.
Бас нэгэн чухал зүйл нь харилцаанд оролцогч бүх идэвхтэй гишүүд /байгууллага болон бусад .../ бие биенээсээ харилцан суралцаж, мэдлэг мэдээллийг солилцож байдаг явдал юм. Түүнчлэн ийм сүлжээ, харилцаа нь хувь хүнийг нийгмийн харилцааны үнэ цэнийг мэдэрч, бие даасан /тухайн сүлжээнд хэнээс ч хараат бус, эрх чөлөөтэй бие даасан байх/ байхад чухал үүрэгтэй.
Олон нийттэй харилцах интернэт сүлжээний талаар
засварлахОлон нийттэй харилцах интернэт сүлжээ нь харилцаа холбооны онолтой холбогдох бөгөөд орчин үеийн нийгмийн харилцааанд /нийгэмд/ түлхүүр техник /голлох/ болж байна. Түүнчлэн антропологи /хүн судлал/, биологийн шинжлэх ухаан, харилцаа холбоо судлал, эдийн засгийн шинжлэх ухаан, газарзүй, мэдээлэл технологийн шинжлэх ухаан, хүний нөөц, удирдахуйн шинжлэх ухаан /зохион байгуулах/, нийгмийн сэтгэл зүй болон нийгмийн хэл шинжлэл зэрэг шинжлэх ухааны салбаруудад чухал ач холбогдол өгч ололт амжилт авчирч байгаа юм.
Өнгөрсөн зуун жилийн туршид хүмүүс нийгмийн харилцааны аль ч давхаргад “social network” буюу олон нийттэй харилцах интернэт сүлжээг харилцаа холбоо тогтоож, харилцаагаа идэвхжүүлэхэд маш бага байдлаар хувь хүнээс/хүмүүс хоорондын харилцаандаа/ авахуулаад үндэстэн хүртэл ашиглаж ирсэн ажээ.
1954 онд, Ж.А.Барнес, зангилаа болон туузны /олон нийтийн харилцааны хэв загвар/ талаарх ойлголтыг илүү системтэй, боловсронгуй болгосон /энэ тухай ойлголтыг анх нэвтрүүлсэн/ ба тухайн үед харилцаа холбооны энэ сүлжээ нь уламжлалт байдлаар олон нийтийн харилцааны явцад харагдаж байсан бөгөөд энэ нь нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдийн судлагдахуун болж байсан, жишээлэхэд; хязгаарлагдмал анги буюу аймаг, овог, гэр бүл, нийгмийн ангийн хүрээнд, хүйсийн, үндэстэн ястны гм. S.D. Berkowitz, Stephen Borgatti, Ronald Burt, Kathleen Carley, Martin Everett, Katherine Faust, Linton Freeman, Mark Granovetter, David Knoke, David Krackhardt, Peter Marsden, Nicholas Mullins, Anatol Rapoport, Stanley Wasserman, Barry Wellman, Douglas R. White, болон Harrison White зэрэг эрдэмтэд олон нийттэй харилцах сүлжээг системтэй эмц цэгцтэй болоход хувь нэмрээ оруулж хөгжүүлсэн.
Social Network analysis буюу Олон нийтийн харилцааны сүлжээ нь одоо өөрийн гэсэн баталгаажсан онол, арга зүй, програм хангамжийн /интернэт дэх/ олон нийтийн харилцааны сүлжээ болон судлагдахуун, судлаачтай болоод байна. Судлаачид бүхлээс хэсэгрүү, бүлэгээс нэгрүү, зан чанараас хандлага, байр суурьруу нарийвчлан судлах болсон.
Ерөнхийдөө харилцааны сүлжээний талаар бүхэлд нь авч судалдаг боловч энэ сүлжээн доторх тодорхой хүмүүсийн хоорондох нарийн харилцаа, эсвэл хувь хүний харилцааны сүлжээн /эго буюу бие даасан, тусгаарлагдмал / дэх тодорхой хүмүүсийн хувийн харилцаа холбоог судлагдахуун болгож авч үздэг.