Олег Трояновский

Олег Александрович Трояновский ( 1919 оны 11-р сарын 24-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн — 2003 оны 12-р сарын 21-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) -зөвлөлтийн дипломат, НҮБ болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгч байсан. 1999 онд ОХУ-ын дипломат албаны гавьяат ажилтан цол хүртсэн.

Олег Трояновский

Намтар засварлах

Түүний эцэг Александр Антонович Трояновский гэж ЗХУ-ын АНУ дахь анхны Элчин сайд дипломат хүн байсан.

Олег хүү Сидвелл-Френдс (англ. Sidwell Friends, Вашингтон, АНУ) дунд сургуульд сурч, Пеннсилвани муж дахь Суортморск коллежид (англи. Swarthmore College) сурсан байна. Дараа нь Москва хотын философи, уран зохиолын дээд сургуульд сурч төгссөн ажээ.

1941 онд цэргийн албанд татагдаж Цэргийн гадаад хэлний дээд сургуульд сурчээ. 1942 оноос Зөвлөлт Холбоот Улсын Мэдээллийн товчооны ( Совинформбюро) орчуулагч-редактор хийсэн.

1944 оноос Их Британи дахь ЗХУ-ын ЭСЯ-нд атташе цолтой орж дипломат ажилд шилжсэн байна.

1946 онд Парисын энхийн Бага хуралд орчуулагчаар ажилласан.

1947 оноос ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотовын ажлын албаны ажилтан.

1951 оноос англи хэл дээр гардаг «Новости» сэтгүүлийн редактор.

1953 оны 4-р сараас ЗХУ-ын Гадаад хэргийн сайдын туслах.

1958-1967 онуудад ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Николай Булганин, Никита Хрущёв, Алексей Косыгин нарын гадаад бодлогын туслах байсан.

1967 онд ГХЯ-нд эргэж ирээд 1976 он хүртэл Япон дахь Элчин сайд болсон.

1976 оноос 1986 онуудад НҮБ дахь ЗХУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажилласан.

1986 оны 3-р сараас 1990 оны 8-р сар хүртэл БНХАУ-д суугаа ЗХУ-ын Элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.