Олег Блохин
Олег Владимирович Блохин (украин. Олег Володимирович Блохін; 1952 оны 11-р сарын 5-нд Зөвлөлт Украины Киев хотод төрсөн) -зөвлөлтийн болон украины довтлогч хөлбөмбөгчин, дасгалжуулагч, зөвлөлтийн хөлбөмбөгийн олон төрлийн амжилт тогтоогч юм.
Зөвлөлтийн хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн шилдэг тоглогчдын нэг. "Франс футбол" сэтгүүлийн 1975 оны «Алтан бөмбөг» шагналын эзэмшигч. ЗХУ-ын олон улсын хэмжээний спортын Мастер (1972), ЗХУ-ын спортын гавьяат мастер (1975), Украины гавьяат дасгалжуулагч (2005), Украины үндэсний бахархалт хүн (2021).
Намтар
засварлахТэрээр хөлбөмбөгийн гараагаа 1962 оноос Киевын "Динамо" клубын залуучуудын багаас эхлүүлсэн. Түүний анхны дасгалжуулагч - Александр Леонидов байсан.
1969 оны 11-р сарын 25-нд Тбилиси хотноо Киевын Динамо-гийн дасгалжуулагч Виктор Маслов 17 настай довтлогч Блохиныг Тбилисийн Локомотив багийн эсрэг тоглолтонд Динамогийн үндсэн багт анхны тоглолтонд гаргасан байна. .
Тэрээр ЗХУ-ын олимпын залуучуудын багуудад тоглож байсан. 1972 онд Мюнхений олимпод ЗХУ-ын баг БНАГУ-ын багтай 3-4-р байруудыг хуваан эзэлжээ. Блохин тэмцээнд зургаан гоол оруулж байжээ.
Клубын үндсэн бүрэлдэхүүнд ороод удаагүй байсан Блохин 1973 онд ЗХУ-ын шилдэг хөлбөмбөгчин болж чаджээ. 1974, 1975 онд мөн энэ алдараа баталгаажуулжээ.
1990-2002 онд Грекийн хөлбөмбөгийн клубт дасгалжуулагчаар ажилласан. 2003-2007 он, 2011 оны хавраас 2012 оны намар хүртэл Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан.