Ойдовын Нямсүрэн

Ойдовын Нямсүрэн нь (1930 онд төрсөн) Монголын шог зургийн нэрт төлөөлөгч зураач хүн юм.

НамтарЗасах

Ойдовын Нямсүрэн зураач нь 1930 онд Төв аймгийн Баянцогт суманд төржээ. Хүүхэд байх үеэсээ дүрслэх, зураг зурах авьяастай байсан гэдэг.

О.Нямсүрэн нь зургийн дунд сургууль төгсөж, хожмоо одоогийн Санкт-Петербург буюу хуучнаар Ленинград хотын Репины нэрэмжит уран зургийн академийг дүүргэсэн.

1945 онд Зураг урлалын газрын дэргэд Зургийн дунд сургуулийг байгуулсны дараа анхны элсэгч 15 хүүхдийн нэг нь нэрт зураач О.Нямсүрэн байлаа.

О.Нямсүрэн зураач нь шог зургийг уран дүрслэлээс гадна ёгт санаагаар илэрхийлдэг зураач байв.