Овог аймаг
Овог — Ургийн холбогдлоос овог бий болдог. Овог нь гарал үүсэл, хэл яриа, зан заншил, соёл, аж байдлын нийтлэг шинжтэй цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм.
Аймаг — Өмчийн ялгаа гарсан үеэс овогтой адил аймаг задардаг байна. Аймаг нь овгийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүн, хэд хэдэн овгоос бүрдсэн хүмүүсийн томоохон нийтлэг юм. Аймаг нь овгийн дээрх шинжүүдийг хадгалсан байхаас гадна овгоос ялгагдах гол зүйл нь тодорхой харъяалсан нутаг дэвсгэртэй байх ёстой ажээ. Орчин цагийн засаг захиргааны нэгж аймагтай андуурч болохгүй.