ОХУ-ын Улсын номын сан
ОХУ-ын Улын номын сан (орос. Росси́йская госуда́рственная библиоте́ка) —Оросын Холбооны Улсын үндэсний номын сан. Москва хотод байрлах бөгөөд ОХУ дахь хамгийн том бөгөөд дэлхийн томоохон номын сангуудын нэг юм. Номын сан судлал, ном зүйн чиглэлээр тэргүүлэгч судалгааны байгууллага, ОХУ-ын бүх номын салбарын системийн (тусгай болон шинжлэх ухаан-техникийн номын сангаас бусад) арга зүйн зөвлөх, ном зүйн зөвлөмжийн томоохон төв юм.
Түүх
засварлахУг номын сан анх 1862 оны 6-р сарын 19-нд Москвагийн нийтийн музей, Румянцевын музейн нэг бүрэлдэхүүн хэсэг болж байгуулагдсан байна. Байгуулагдсан цагаасаа хойш энэхүү номын сан оросын буюу дотоодын томоохон хэвлэлүүдийн албан ёсны эх хуувийг хүлээн авдаг болжээ. В.Лениныг нас барахад 1924 оны 1-р сарын 24-нд "В.И.Лениний нэрэмжит Оросын номын сан" болоод, 1925 оны 2-р сарын 6-нд "В.И.Лениний нэрэмжит ЗХУ-ын Улсын номын сан" болон өөрчлөгдөн. Сүүлд ЗХУ задрахад 1992 оны 1-р сарын 22-ноос өнөөгийн "ОХУ-ын Улсын номын сан" нэртэй болжээ.
1921 онд уг номын сан улсын ном хадгалах төв фонд болсон байна. Тус номын сан нь улсынхаа үндсэн номын сан болох таатай нөхцөлийг ашиглан гадаадын уран зохиол, юуны түрүүнд гадаадын тогтмол хэвлэлийг олж авах чиглэлээр ажилладаг болсон байна.
ЗСБНХУ-ын бүх ард түмний бичгийн хэл дээрх уран зохиолыг цуглуулж эхэлжээ. ЗХУ-ын ард түмнүүдийн уран зохиолын салбартай дорнодын хэлтсийг байгуулж, энэ зохиолыг боловсруулах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, каталогийн зохих системийг бий болгож, уран зохиол, каталогийг боловсруулах ажлыг хийжээ.
1922 оноос хойш номын сан нь Зөвлөлт улсын нутаг дэвсгэр дээрх бүх хэвлэмэл хэвлэлийн хоёр хувийг хүлээн авч, уншигчдад ЗХУ-ын ард түмний хэл дээрх уран зохиол төдийгүй орос хэл дээрх орчуулгыг хадгалж эхэлсэн байна.
Зөвлөлтийн "Эх орны дайн"-ы эхний өдрүүдэд буюу 1941 оны 6-р сарын 27-ны өдөр Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хороо, ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлөөс "Бүх ард түмэн болоод үгэт эдлэлийг нүүлгэн шилжүүлэх журмын тухай" тогтоол гарч түүнд иргэд, үнэт эд хөрөнгө байршуулах” гэж заасан байна. Номын сан тэр даруйдаа хамгийн үнэ цэнэтэй цуглуулгаа нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлэв. Номын сангийн захирал Н.Н.Яковлевыг Боловсролын Ардын Комиссариатаас номын сан, музейн үнэт зүйлсийг Москвагаас нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон. Ленины номын сангаас 700 мянга орчим зүйлийг (ховор, онцгой үнэ цэнэтэй хэвлэл, гар бичмэл) эхлээд Доод Новгород, дараа нь Молотов хот руу харуул хамгаалалттай нүүлгэсэн байна.
1944 онд номын сангийн сан хөмрөгийг буцаан Москва хот руу нүүлгэн шилжүүлжээ.
1964 онд Номын сан ЗХУ-ын Соёлын яамны мэдэлд очсон ажээ.
1996 онд "Оросын улсын номын санг шинэчлэх стратеги" батлагдсан байна. 2001 оны 3-р сарын 3-нд уг номын сангийн шинэ дүрмийг баталсан байна. Үүнд мэдээллийн шинэ технологийг нэвтрүүлж технологийн процессын өөрчлөлт хийж эхэлжээ.
Номын сангийн фонд
засварлахОХУ-ын Улсын номын сан анх Н.П.Румянцевын цуглуулгаас эхэлсэн бөгөөд үүнд 28 мянган ном, 710 гар бичмэл, 1000 газрын зураг байжээ.
2017 оны 1-р сарын 1-ний байдлаар тус Номын сангийн бүртгэлд 46.9 сая бүртгэлийн нэгж байжээ. Үүнээс 18.7 сая ном, товхимол, 13.3 сая сэтгүүл, 739.6 мянган жил бүрийн сонины иж бүрдэл, 379.1 мянган ширхэг тэмдэглэл, 154.8 мянган ширхэг газрын зураг, 1.3 сая ширхэг изографик, 1 сая ширхэг хуудас текст хэвлэл, 2.3 сая ширхэг хэвлэл, тусгай төрлийн техникийн хэвлэл, 1088.8 мянган диссертаци, 605.6 мянган нэгж архив, гар бичмэл материал, соёл, урлагийн хэвлэгдээгүй 11.5 мянган материал, 37.9 мянган дуу дүрсний баримт бичиг, 3.3 сая ширхэг бичил кино, 60.9 мянган CD, 1237.2 мянган цахим баримт бичиг байна.
2017 оны байдлаар Номын сангийн мэдээллийн нөөцийг 96.9 мянга орчим уншигчид ашиглаж, жилд 13.9 сая хүртэлх баримт бичиг олгожээ. Жил бүр номын санд Оросын бөгөөд гадаадын 12.6 сая хэрэглэгч зочилдог байна. Тэдний мэдээллийн үйлчилгээг 1748 суудал бүхий 36 уншлагын танхимд (үүний 368 нь компьютержсэн) үзүүлж байна. Номын сангийн цахим хуудсанд 2016 онд 11.6 сая хэрэглэгч ханджээ.