Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага

— «ОПЕК» гээд холбогдов —

Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага, товчоор ОПЕК (англ. OPEC - Organization of Petroleum Exporting Countries) нь газрын тос ихээр олборлон боловсруулагч 12 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгуулага (үнэндээ бол үгсэл) юм. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэль зэрэг хөгжиж буй таван орны санаачилгаар 1960 оны 9 дүгээр сарын 10-14-нд Ирак улсын нийслэл Багдад хотод болсон бага хурлаар байгуулагдсан ажээ.

ОПЕК-ийн гишүүн орнууд

██ Одоогийн гишүүн орнууд

██ Гишүүн байсан орнууд

Тус байгуулагад 2020 оны байдлаар Алжир, Ангол,Габон, Иран, Ирак,Конго, Кувейт, Ливи, Нигери, Саудын Араб, АНЭУ, Венесуэл зэрэг 13 орон нэгджээ. 1965 оноос байгууллагын төв байр Венад байрлаж, тогтсон хуваарь ёсоор гишүүн орнуудын газрын тосны салбарын сайд нар уулзаж хуралддаг. Энэ байгууллагын үйл ажиллагаанаас дэлхийн эдийн засгийн байдал ихээр нөлөөлдөг.

Уг байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой байлгах, газрын тосны нийлүүлэлтийг явуулах, газрын тос экпортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн хэлбэлзэлгүй түвшинд байлгах зэрэг юм[1].

ОПЕК-ийн гишүүн орнуудад Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 2/3 нь ноогдох ба 2008 оны 3 сарын байдлаар Дэлхийн газрын тосны олборлолтын 35.6%-ийг үйлдвэрлэж байна. Дараагийн томоoхон олборлогчид бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд (23.8%), Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд (14.8%) юм[2].

Байгууллагын дээд байгууллага бол оролцогч орнуудын бага хурал бөгөөд дүрмээр жилд 3 удаа хуралддаг. Бага хурлаар шинэ гишүүд элсүүлэх асуудлыг шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн бүтэц, төсөв, санхүүгийн тайланг баталж, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний орлогч нар, аудиторыг томилдог байна.

Мөн үзэхEdit

ЭшлэлEdit

Гадаад холбоосEdit