Нэмэхийн Пүрэвдаш

(Н.Пүрэвдаш-с чиглүүлэгдэв)

Нэмэхийн Пүрэвдаш (1958.11.21-нд Улаанбаатарт төрсөн) нь «Харанга» хамтлагийн бөмбөрчин (1989 оноос), МУГЖ, Алтан гадас одонт (2011) хөгжимчин бөгөөд Монголын бөмбөрийн холбооны ерөнхийлөгч юм.[1]

Харангын Пүүжээ
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрНэмэхийн Пүрэвдаш
Тайзны нэрХарангын Пүүжээ
Төрсөн1958 оны 11 сарын 21 (1958-11-21) (65 настай)
Хөгжмийн урсгалРок
ЗэмсэгБөмбөр
Идэвхтэй1975 - Одоо
Хамтардаг уран бүтээлчидХаранга, Солонго

Оршил засварлах

Пүрэвдаш Улаанбаатарын 5-р дунд сургуульд сурч байжээ. 1971 онд 13 настай Пүрэвдаш хөгжмийн цэрэгт татагаж, армийн 013-р ангийн хөгжмийн салаанд цэргийн бөмбөрчнөөр 5 жил сурсан. 1976 онд бэлтгэлээ дуусгаад мэргэжлийн хөгжимчин болжээ. 1976-1989 онд армид хөгжимчнөөр ажиллахын хажуугаар Манлай, Оогий, Чука гуравтай «Соёмбо» хамтлагийг байгуулан Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд тоглож байв.

Харанга засварлах

1989 онд Лхагваа нэмэгдэж Харанга хамтлаг үүсэн таралгүй дуу хөгжим туурвисаар байгаад Пүүжээ бөмбөрчний оролцоо бий. Тэр 2014 онд 43 жилийн бөмбөрчний замналдаа чимэг нэмж "Haranga & Puje" гэсэн тоглолтоо хийжээ.[2]

Шагнал засварлах

Лавлах холбоос засварлах

  1. Монголын Бөмбөрийн Холбооны тухай (Memento 10. Гуравдугаар сар 2016 цахим архивт) (rockmon.blog. 2010-01-30)
  2. “Харанга”-ийн Н.Пүрэвдаш: Би 43 жилийн турш тасралтгүй бөмбөр тоглож байна[permanent dead link] (urlag.mn. 2014-06-04)
  3. [1] Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Төрийн цол одон медаль хүртээв, нийтлэгдсэн 2019-10-29, хандсан 2019-12-29