Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, байгууллагуудын оролцоог дэмжих.
Уул уурхайн төслүүд нөхөн сэргээлтийг төлөвлөж гүйцэтгэхдээ нутгийн иргэдийн саналыг тусгаж байх хэрэгтэй бөгөөд харин орон нутаг нь хариуцлагатай уул уурхайн төслүүдийг дэмжих нь нутгийн иргэдийн аж амьдрал, орон нутгийн хөгжилд ашиг тустай юм. Орон нутийн иргэд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд:
Хувь хүний оролцоо
Нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан байгууллага, нөхөрлөлийн хүрээнд оролцох
Орон нутгийн засаг захиргааны байгууллагаар дамжуулан оролцож болно.
Нутгийн иргэд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо холбогдох хууль тогтоомжийн заалт болон тухайн уул уурхайн төслийн нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг харгалзах ёстой.
Нөхөн сэргээлтийн үйл ажилагааны дараах үе шат, үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоог бий болгох боломжтой байдаг. Үүнд:
• Нөхөн сэргээлтийн төлөвлөлт, нөхөн сэргээсэн талбайн ашиглах зориулалтыг тогтооход нутгийн иргэд, орон нутгийн байгууллагуудын санл, санаачлагыг тусгах
• Хөрс боловсруулах, органик бордоо нийлүүлэх зэрэгт нутгийн иргэдтэй гэрээлэн ажиллах
• Нөхөн сэргээлтэд тарих ургамлын үр түүх, хадгалах, худалдан авахад нутгийн иргэдтэй хамтран ажиллах
• Ойжуулалтад ашиглах модны суулгац бойжуулах, ойжуулалтын талбай байгуулах, суулгац худалдан авах ажилд нутгийн иргэдийн оролцоог бий болгох
• Нөхөн сэргээсэн талбайг хаших, ургамал, хөрс, ойжуулсан талбайг хамгаалах ажил дээр нутгийн иргэд, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой юм.