Нямтайширын Номтойбаяр
Нямтайширын Номтойбаяр нь Монголын улс төрч. АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2012, 2016, 2024 онуудад Монгол Улсын Их Хуралд 3 удаа сонгогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашсан.
Нямтайширын Номтойбаяр | |
---|---|
"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн | |
Одоо хашиж буй | Монгол Улсын Их Хурлын гишүүн |
Хувийн мэдээлэл | |
Боловсрол | АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль
HTW Berlin их сургууль Кембрижийн их сургууль Оксфордын их сургууль |
Төгссөн сургууль, мэргэжил
засварлах- 1986-1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургууль
- 1996-1997 онд АНУ-ын Индиана мужийн "Interlink" хэлний институт
- 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль - Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн бакалавр
- 2001-2002 онд Үндэсний тагнуулын академийн Тагнуулын ажилтны сургалтын хөтөлбөр
- 2009-2010 онд HTW Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр
- 2022 онд Кембрижийн их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
- 2023 онд Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
Ажилласан байдал
засварлах- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн
Шагнал
засварлах- Алтан гадас одон
- Цэргийн гавьяаны улаан тугийн одон
- Тагнуулын Ерөнхий газрын Аюулгүй байдлын төлөө - III медаль
- Спортын мастер