Нямдоогийн Баярмаа
Н.Баярмаа нь эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
- 1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багш,
- 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх,
- 2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн,
- 2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульч, 2014-2015 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульч,
- 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016-2022 онд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.