Нэг төрлийн ургамлын тариалалт (Монокультура)

Газар тариаланд, нэг төрлийн ургамлын тариалалт буюу монокультура гэдэг нь нэгэн зэрэг нэг талбайд нэг үр тарианы төрлийг тарих практик буюу төсөл юм. Их хэмжээний газар тариалан болон органик газар тариаланд нэг төрлийн ургамлын тариалалтыг өргөнөөр ашигладаг: 1000 га(гектар) эрдэнэ шишийн талбай болон 10 га органик байцааны талбай нь хоёулаа нэг төрлийн ургамлын тариалалт юм. Үр тарианы нэг төрлийн ургамлын тариалалт нь тариачдад тариалах, удирдах, ургац хураах ажлыг илүү үр ашигтай болгоход тусалдаг бөгөөд ихэнхдээ эдгээр үйл ажиллагаанд төхөөрөмжийн хэрэглээг дэмждэг боловч нэг төрлийн ургамлын тариалалт нь өвчин эсвэл хортон шавьж тархах эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ практик нь дэлхий даяар аж үйлдвэржсэн орнуудад өргөнөөр дэлгэрсэн. Онцлог нь цаг хугацааны хувьд, ургацын эргэлт болон дараалал эсвэл олон төрлийн тариалан (поликультура) болон үр тариаг нягтруулан тариалах замаар  нэмэгдэж болно.

Төмсний талбай

Тариачид ижил төрлийн ургамлын жил дараалан өсгөдөг тасралтгүй нэг төрлийн ургамлын тариалалт болон нэг төрлийн ургац тариалалт (монокроппинг) нь эмзэг, өртөмтгий ургамлын хувьд хортон шавжны тархалт болон өвчний хуримтлалд илүү хурдан хүргэнэ.

Цөөн төрлийн ургамал тарих (олигокультура) гэх ойлголтыг дэлхийн зарим бүс нутагт хэдхэн төрлийн ургацын эргэлтийг тайлбарлахад хэрэглэдэг.

Нэг төрлийн ургамлын тариалалтын ойлголт нь (жишээ нь) хотын орчны төрөл бүрийн хэлэлцүүлэгт мөн хамаарч болно.