Нэгж
Нэгж нь аливаа зүйлийн тоо хэмжээг илтгэх стандарт хэмжүүр юм. Аливаа зүйлийг их багаар нь хооронд нь харьцуулахад хүн төрөлхтөн нэгжийг ахуй амьдралдаа ашигласаар иржээ.
Монгол ард түмний уламжлалт нэгж
засварлах- Уртын хэмжээс: алд, дэлэм, тохой, сөөм
- Хүндийн хэмжээс: жин, лан, цэн
- Цаг хугацааны хэмжээс: нүд ирмэхийн зуур, хором, цаг, өдөр, сар, жил, жаран
- Уртын хэмжээ: м, км, см, мм..
- Хүндийн хэмжээс: кг, гр, тонн
- Цаг хугацааны хэмжээс: сек, мин, цаг, жил
Нэгжийн угтваруудыг ашиглан үндсэн нэгжүүдийн тусламжтайгаар нэгжийн олон төрлийг гарган авдаг.
- кило = 1000
- хэкта = 100
- дэка = 10
- деци = 0,1
- центи = 0,01
- мили = 0,001
- км = километр = 1000 * 1 м = 1000 м
- мм = милиметр = 0,001 * 1 м = 0,001 м
- см = центиметр = 0,01 * 1 м = 0,01 м
- дм = дециметр = 0,1 * 1 м = 0,1 м
- кг = килограмм = 1000 * 1 гр = 1000 гр
- мг = милиграмм = 0,001 * 1 гр = 0,001 гр
Нэгж хоорондын үйлдэл
засварлахНэгжийг хувьсагчтай адилаар үзнэ:
- 6 м + 3 м = (6 + 3) м = 9 м
- 6 м - 3 м = (6 - 3) м (Ижил нэгжтэй тоонуудыг л хооронд нь нэмж хасаж болно!)
- 6 м : 3 м = 2
- 6 м * 3 м = 18 м2