Нэвтрэн боловсруулалт
Нэвтрэн боловсруулалт (Англи: Straight-through processing, STP) гэдэг нь мэдээллүүдийг тасралтгүй ба бүтэн автоматчилсан маягаар боловсруулж байгаа үйлдлийг хэлдэг. Анхдагч өгөгдлүүдийг системчлан автоматчилан боловсруулж болох ба, эсвэл гар аргаар ч оруулж болдог, гэхдээ үүний дараагийн шилжүүлэг ба боловсруулалтыг зөвхөн автомат аргаар үйлддэг онцлогтой.[1]
Илүү нарийн утгаар хэлбэл, STP технологи нь брокерын компанийн үйлчлүүлэгчид ба гаднын зах зээлийн хоорондын автоматжуулсан зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Үйлчлүүлэгчдийн захиалгуудыг автоматаар гаднын зах зээлийн гэрээ зөвшилцөл эсвэл том контрагентын гэрээ байгуулахад шилжүүлэн явуулдаг.
Шилжүүлгүүд
засварлах1990 оны эхээр Лондон хотод сангийн зах зээлүүдэд автоматчилсан боловсруулалт хийх зориулалттай STP-г хувьцаа худалдаалахаар гаргасан.[2]
Өнгөрсөн үед төлбөр хийхэд байнга гар ажиллагаа шаардагддаг байсан.[3] Энэ үйл ажиллагаа нь хэд хэдэн цаг авдаг байлаа. Тэгээд ч хүний оролцоо нь алдаа гаргаж том эрсдэлд хүргэх магадлалтай ажээ.
STP–ийн тусламжтай мөнгө ба үнэт цаасуудтай хийж буй үйлдлүүдийг нэг өдөрт багтан боловсруулдаг болсон. Янз бүрийн шалтгааны улмаас төлбөрүүд одоо ч STP бус байж болно.[4]
Давуу талууд
засварлахАктив удирдагчдад бүтэн нэвтрэхдээ STP нь үйл ажиллагааны арай богино мөчлөгүүдтэй, тооцоо хийхэд гарах эрсдэлүүдийг багасгадаг ба үйлдлийн арай бага зарлагуудтай гэх мэтийн давуу талуудтай.[5]
Салбарын зарим судлаач 100%-ийн автоматчиллыг огт хүршгүй зорилго гэж үздэг байна.[6] Үүний оронд тэд фирм дотор дотоод STP-ийн түвшнийг дээшлүүлэх санал гаргасан ба үүгээрээ фирмийн бүлгүүдийг шилжүүлгийн мэдээллийн автоматчиллын чанарыг сайжруулахад хоорондоо эсвэл хоёр талдаа хамтран ажиллахыг зааварчилж байгаа.
Эшлэл
засварлах- ↑ "Straight-Through Processing (STP)". investopedia.com. Татаж авсан: September 20, 2021.
- ↑ "Straight Through Processing (STP) Brokers Guide". comparebrokers.co. Татаж авсан: September 20, 2021.
- ↑ "Rising to the Challenge: Five Barriers to STP in the Treasury Department". theglobaltreasurer.com. Татаж авсан: September 20, 2021.
- ↑ "Challenges around STP in Payments". finextra.com. Татаж авсан: September 20, 2021.
- ↑ "Frequently Asked Questions On Straight Through Processing" (PDF). sebi.gov.in. Татаж авсан: September 20, 2021.
- ↑ "STP and Credit Derivatives". waterstechnology.com. Татаж авсан: September 20, 2021.