Да лам Пунцагдорж, Олноо Өргөгдсөн Монгол улсын Дотоод Яамны хэргийг.

Эрх баригчдын хүрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гүн Гомбо-Идшин нарын үндэсний үзэлтэй, эх оронч зорилготой лам, ноёдоос бүрдсэн бүлэг үүссэн ч тэд бие даан улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжгүй байв. Бүх хүчний дотроос хамгийн идэвхтэй, бодит хүч нь бүлгэмийнхэн болов. Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон үед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хүрээнд нууц 2 бүлгэм буй болжээ. Тэдгээрт үндэсний эрх чөлөө хийгээд нийгмийн дэвшлийг эрмэлзсэн жижиг түшмэд, бичиг цэргийн албан хаагчид нэгдэж байв.

“Консулын бүлгэм”-ийг Их шавийн харьяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш, шинэтгэгч үзэлтэн Д.Бодоо үндсэлсэн бөгөөд түүнд Д. Чагдаржав, Х. Чойбалсан, Д.Лосол, С. Жамьян, Жигмиддорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр, Вачиров нарын хүмүүс нэгдэж байв. Бүлгэмийн анхны гишүүд нь бичгийн сэхээтэн, сэтгүүлч, лам байгсад бөгөөд Англи, Япон, Орос, Итали зэрэг орнуудаар явж, дэлхийн улсуудын хөгжил, байдлыг нүдээр үзсэн, гадаад хэлийг бага сага мэддэг байв.

Догсомын Бодоог 1922 оны наймдугаар сард Дотоод хэргийн сайд асан Пунцагдорж нарын хамт хувьсгалын эсэргүү бүлэглэл зохион байгуулсан хэргээр баривчилжээ. Мөн онд Д.Бодоо, Пунцагдорж нарын 13 хүнийг цаазалжээ.