Нууцгай барих (тоглоом)

Нууцгай барих тоглоомоор аль болох олон хүүхдүүд тоглодог. Хүүхэд бүр ижил тооны хэд хэдэн шагай нэг гартаа атгаж ардаа нууцаар таслан атгаж эхний хүүхэд бүх хүүхдийн гарт буй шагайны нийлбэрийн (чулуу таадгийн адил) тааж хэлэхийг хичээдэг. Эхний хүний хэлсэн тоог давтахгүй. Таасан хүүхэд бүх шагайг нийлүүлэн авдаг. Нэг шагай гартаа нуун атгаж олон хүүхэд гараа зэрэгцүүлэн сууцгааж ээлжээр нэг нэгээрээ олж тоглодог бас нэг хэлбэр бий бөгөөд үүнийг бас ондоо нэрлэх ч бий. Жишээлэхэд Булганы Бүрэгхангайд "аргалан хурга гүүргүүлэх", "аргалын угалз гүүргийлэх", Завханы Нөмрөгт "хув цагаан ямаа гүйлгэх", Архангайн ихэнх сумдад "цагаан ямаа арлуулах", Хөвсгөлийн Бүрэнтогтоход шарга ямаа гүйлгэх гэхчлэн нэрлэдэг.

Ашигласан материал

засварлах

С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 367