Нури Шахин

Туркийн хөлбөмбөгчин

Нури Шахин (Турк: Nuri Kazım Şahin, 1988 оны есдүгээр сарын 5-нд Баруун Германы Люденшайд хотод төрсөн) — Туркийн хөлбөмбөгчин бөгөөд Боруссиа Дортмунд болон Туркийн шигшээд тоглодог.

Нури Шахин
Nuri Şahin at Antalyaspor vs Trabzonspor 20211211 (6).jpg
Шахин Антальяспорад (2021)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНури Шахин[1]
Төрсөн огноо1988 оны 9 сарын 5 (1988-09-05) (34 настай)
Төрсөн газарБаруун Герман, Люденшайд
Өндөр1.80 м
Байрлалхагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБоруссиа Дортмунд
Дугаар18
Өсвөрийн баг
1994–2001Майнерцхаген
2001–2005Боруссиа
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2008Боруссиа II7(1)
2005–2011Боруссиа135(13)
2007–2008Фейеноорд
(зээл)
29(6)
2011–2014Реал Мадрид4(0)
2012–2013Ливерпүүл
(зээл)
7(1)
2013–2014Боруссиа
(зээл)
49(5)
2014–Боруссиа0(0)
Шигшээ баг
2003Турк (16-)2(0)
2004–2005Турк (17-)21(5)
2004–2005Турк (19-)6(0)
2007–2008Турк (21-)11(4)
2005–Турк47(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 19.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 1

ЗамналЗасварлах

Шахин 2005 оны наймдугаар сарын 6-нд 16 нас 334 хоногтойдоо Бундеслигийн түүхэн залуу тоглогч болон Боруссиагийн өмнөөс тоглосон байдаг. Арваннэгдүгээр сарын 25-нд Нюрнбергтэй тоглоход мөн л Бундеслигийн хамгийн залуу гоолдогч болсон түүхтэй.[2]

Нидерландын Фейеноордыг Берт ван Марвейк дасгалжуулахаар явахдаа Боруссиагаас Шахиныг 2007 оны долоодугаар сарын 5-нд нэг жилийн зээлийн гэрээгээр авч явав.[3]

2011 оны тавдугаар сарын 9-нд Шахинтай испанийн Реал Мадрид зургаан жилийн гэрээ байгуулав.[4] Улмаар арваннэгдүгээр сарын 6-нд Осасунаг илүүрхсэн (7:1) тоглолтонд гараалсан.[5][6]

'Сэлгээ Шахиныг' Ливерпүүлд 2012 оны наймдугаар сарын 25-нд зээлэв.[7] 4 дугаартайгаар есдүгээр сарын 2-нд Премьер лигт Арсеналд ялагдахад (2:0) гараалаад есдүгээр сарын 26-нд лигийн цомд Вест Бромвичийг ялахад (2:1) гоолджээ.[8]

2013 оны нэгдүгээр сарын 14-нд Боруссиад зээлээр эгээд[9] байр сууриа батжуулж чадсан тул 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд Реалд 7 сая евро төлөн бүрэн элсүүлсэн юм.[10]

ШигшээЗасварлах

2005 оны Залуучуудын хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл бөмбөгийн шагналт Шахин Туркийн шигшээд анх мэндэлсэн Германтайгаа тоглоход гараалсан байдаг.

АмжилтЗасварлах

Фейеноорд
Боруссиа Дортмунд
Реал Мадрид
Хувийн
  • Германы лигийн шилдэг тоглогч (1): 2010/2011

ҮзүүлэлтЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Premier League Clubs submit Squad Lists (PDF). Premier League (4 September 2012). 13 August 2013-д хандсан.
  2. Richardson, Keith (30 December 2005). Nuri Sahin: "2005 Was My Year!". Borussia Dortmund. 26 May 2010-д хандсан.
  3. Nuri Sahin Joins Feyenoord Rotterdam For One Season. Borussia Dortmund (6 July 2007). 26 May 2010-д хандсан.
  4. Nuri Sahin, new Real Madrid player. Real Madrid (9 May 2011). 12 May 2011-д хандсан.
  5. Cristiano Ronaldo scores hat-trick as Real Madrid demolish Osasuna. Guardian (6 November 2011). 10 November 2011-д хандсан.
  6. Real Madrid 7 vs 1 Osasuna. goal.com (6 November 2011). 10 November 2011-д хандсан.
  7. LFC complete Sahin loan. liverpoolfc.com (25 August 2012). 25 August 2012-д хандсан.
  8. West Brom 1–2 Liverpool. BBC Sport (26 September 2012). 26 September 2012-д хандсан.
  9. "Liverpool confirm Sahin departure", Liverpool FC Official Website, 11 January 2013. 11 January 2013-нд авсан. 
  10. Sahin Makes BVB Switch Permanent. Bundesliga.com (10 April 2014). 13 April 2014-д хандсан.

ХолбоосЗасварлах