Нунтаг металлург
Нунтаг металлург нь нунтаг, нарийн ширхэгтэй металуудаар металл эдлэл үйлдвэрлэдэг металлургийн биеэ даасан салбар. Энэ технологийн процесс нь шихтийн үндсэн бүрдүүлэгчийн хайлах температураас бага температурт металл түүхий эдийн нунтагаар холимог бэлтгэх, түүгээр урдьчилан бэлтгэсэн хэвэнд савлан шахаж боловсруулах замаар эдлэл гарган авч байсан. Нунтаг металлургийн технологийг 1826 оноос оросын инженерүүд П.Г.Соболевс, В.В.Любарск нар хөгжүүлж, улмаар энэ чиглэлийн үйлдвэрлэл бий болсон байна. Жишээ нь: металл болон металл биш материалаар (зэс-графит, мөнгө-кадмийн исэл) хэцүү хайлдаг, бат бөх, хатуу металл болон хайлш гарган авдаг. Нунтаг металлаар эдлэл үйлдвэрлэхэд хамгийн бага зардал болон хаягдалгүйгээр бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Нарийн хэлбэр хэмжээстэй эдлэлийг нунтагаар үйлдвэрлэхэд өндөр температурт жигнэлт хийнэ. Энэ үед температур болон даралт нь нэгэн жигд байх ёстой.
Хүйтнээр шахаж боловсруулахын тулд эхлээд хольцын үдсэн бүрдүүлэгчийн хайлах температураас бага температурт жигнээд дараа нь шахаж боловсруулна. Металын нунтагийг дараах аргуудаар гарган авна. Үүнд:
a. Хатуу металыг механикаар жижиглэх
b. Шингэн металыг тоосруулах
c. Хатуу бүтэцтэй металыг ангижруулах
d. Электролизийн арга гэх мэт.