Нугын биелэг өвс

Нугын биелэг өвс - (Англи: Poa pratensis), (Орос: Мятлик луговой)

Олон тооны үндэслэг иш бүхий хөгжлийн найлзуур элбэгтэй үндэслэг ишт эсвэл үндэслэг ишт-сийрэг дэгнүүлт, 40-50 см өндөр олон наст үет ургамал. Төдий л олон биш, нарийн шугаман навчтай, өргөн нь 4 мм хүрдэг. Олон түрүүхэй бүхий залаа баг цэцэгтэй. Бэлчээрт ургаж байгаа нугын биелэг өвс хөгжлийн маш олон найлзуур үүсгэдэг учир тооны хувьд үржлийн найлзуураасаа ямагт давамгайлж байна. Хавар нилээд их эрт ургадаг хурдан болцтой эртэч үет ургамал юм. Тавдугаар сард бүрэн буталж зургаадугаар сард түрүүлнэ. Долоодугаар сарын эхээр цэцэглэж наймдугаар сар гэхэд үр нь боловсорч есдүгээр сард хагдарсан байдаг боловч хэнз ногоо нь намар орой болтол сөл шимээ алдахгүй ургана. Нэг бут 2000-5000 ширхэг үртэй байдаг.

Нугын чийглэг хөрсөнд зохимжтой ургах боловч ойд ховорхон, нугын хээрээр нилээд олон тохиолдоно.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 53]

Гадаад холбоос

засварлах
  Commons: Нугын биелэг өвс – Викимедиа дуу дүрсний сан