Ноэл Бас (Франц: Noël Bas, 1877 оны 12 сарын 24 - тодорхойгүй?) нь Францын гимнастикч бөгөөд Парист болсон 1900 оны зуны олимпод оролцож, тус олимпод багтсан гимнастикийн цорын ганц төрөл болох холимог дасгал буюу олон төрөлтөөр мөнгөн медаль хүртжээ. Савлуур, чөлөөт дасгал зэрэг гимнастикийн үндсэн төрлүүдээс гадна уртын харайлт, хүндийн өргөлт, олсонд авиралт зэрэг нийт 16 төрлөөр 8 орны 135 тамирчин (үүнээс 108 нь Франц) өрсөлдөн аваргаа тодруулахад Францын Гюстав Сандрас 302 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн бөгөөд Бас 295 оноогоор удаалжээ[1].

Ноэл Бас
Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Франц
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ноэл Бас
Төрсөн огноо 1877 оны 12 сарын 24
Нас барсан огноо Тодорхойгүй
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Парис 1900 Олон төрөлт

Цахим холбоос

засварлах