Нородом Сианук
Нородом Сианук (кхмер хэл. នរោត្តម សីហនុ, англи. Norodom Sihanouk; 1922 оны 10-р сарын 31-нд төрсөн- 2012 оны 10-р сарын 15-нд нас барсан)- камбожийн төрийн зүтгэлтэн, Нородом угсааны төлөөлөгч. Камбож улсын хаан (1941-1955; 1993-2004). Камбож улсын тэргүүн (1960-1970). Камбожийн Ерөнхий сайд (1945; 1950; 1952—1953; 1954; 1955-1956; 1956; 1957; 1958-1960; 1961-1962). Ардчилсан Камбож улсын Төрийн Зөвлөлийн дарга (1975—1976).
Намтар
засварлахТэрээр Пномпень хотод төрсөн. Хаан Нородом Сурамарит болон хатан хаан Сисоват Коссамак нарын ууган хүү юм. Нородом Сианук анхан шатны боловсролоо Пномпень хот дахь "Ecole Francois Baudouin" сургуульд олсон. Дараа нь Сайгон /Вьетнам/ суралцаж байгаад Францын "Сомур" цэргийн сургуульд суралцсан байна. Францад хунтайж Сианук либерал болон социалист сургаалиудтай танилцсан гэдэг. Эхийнх нь эцэг хаан Сисоват Монивонг-ийг 1941 оны 4-р сарын 23-нд нас барахад хунтайж Сианукийг Францын Засгийн газрын зөвшөөрсөнөөр Камбожийн хаанд өргөмжилжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сианук бүс нутгийн ард түмнүүдийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд нэгдэж Камбож болон бүс нутгийн бусад улсыг Францаас тусгаар тогнуулахыг зорьж байв. 1953 оны 5-р сард тэрээр Таиланд руу зугтан дүрвэж тусгаар тогтнотол эх орондоо ирэхгүй гэж мэдэгдэж байжээ. Түүний тэмцлийн ажил амжилтанд хүрч 1953 оны 11-р сарын 9-нд Франц улс Камбожийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрчээ.