Номын санч
Номын сангийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст зориулж мэдээллийг бүрдүүлэн, зохион байгуулж, мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй номын сангийн ажилтанг номын санч гэнэ. Номын сан ажиллуулж, номын сангийн үйлчилгээг олон нийт буюу иргэдэд үзүүлнэ. Номын сангийн ном болон түүний каталоги, эд хогшил, уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгслүүдийг сонгох, худалдан авах, каталогижуулах, ангилах, эргүүлж солилцох, арчлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Түүх
засварлахБалар эртний үе (Латин хэлний prae-өмнөх historia-түүх+ гэсэн утгатай) гэдэг нь бичиж тэмдэглэгдсэн түүхээс өмнөх үе юм. Түүхийг бичиж тэмдэглэх боломжтой болсоноор балар эртний үеийг бичиж тэмдэглэж эхэлсний өмнөх үеийн хүн төрлөхтний оршин байсан цаг үеийг хамарна.
Археологич Paul Tournal өөрийн хойд Францын агуйгаас олсон олдворуудыг тайлбарласнаар энэхүү ойлголтийг анх үүсгэсэн. Гэхдээ уг ойлголт нь Францад 1830-аад онд хэрэглээнд орсон бөгөөд "Балар эртний үе" хэмээх үгийг Англи хэлэнд археологич Daniel Wilson 1851 онд анх оруулжээ.
Балар эртний үе огторгуй анх үүссэнээс эхлэн бүх үеийг хамааруулж болох ч дэлхий дээр амьдрал үүссэн цаг үеээс эхлүүлэн хамардаг.Эсвэл бүр илүү нарийвчилбал хүн төрлөхтөн үүссэн үеээс эхэлнэ.Түүх судлаачид балар эртний үеийг хуваахдаа чулууны найрлага ба түүний олон улсад танигдсан чулуулга давхаргыг геологийн цаг хугацааны үечлэлтэй хамт ашиглан гурван үед хуваан авч үздэг.Эдгээр гурван үе нь балар эртний үеийн хүмүүсийн цаг үеийг тэдний аж амьдрал эд зүйлсээ хийхдээ голлон ашигладаг материалаар нь нэрлэж дараах гурван цагийн үеүүдэд хуваадаг. Үүнд
Чулуун зэвсгийн үе Хүрэл зэвсгийн үе Төмөр зэвсгийн үе гэж хуваасан.
Гүйцэтгэх үүрэг
засварлахНомын санчид олон тооны ажил үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал:
- Уншигч, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх;
- Сан хөмрөг: Мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, эмхлэх, цэгцлэх, бүрдүүлэлт хийх дараалал, загварыг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Цахим нөөц бүрдүүлэх, зохион байгуулах;
- Сургалт, мэдээллийн боловсрол олгох ажилд дэмжлэг үзүүлэх;
- Мэдээллийн сан болон хамтын ажиллагаатай бусад номын сангийн сан хөмрөгт түшиглэн уншигчидад шаардлагатай мэдээ материалаар хангах;
- Номын сангийн материалыг эмхлэх, ангилах, каталогт оруулах;
- Баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх;
- Лавлагааны ажил: Хайлтыг гар аргаар, эсвэл интернетээр, медиа ашиглан хийх, мэдээлэлд боловсруулалт хийх;
- Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн номын сан, мэдээллийн үйлчилгээг өөрчлөх талаар судалгаа, шинжилгээ хийх;
- Эрдэм шинжилгээний мэдээ, тайлан бэлтгэх, боловсруулах;
- Ангиллын ажил;
- Каталог зохион байгуулалт, Метадата боловсруулалт хийх;
- Тусгай хадгаламж (сан хөмрөг), Өмч хөрөнгө хариуцах;
- Номын сан хоорондын ном солилцоог хөгжүүлэх;
- Мэдээллийн сүлжээ, бусад номын сантай хамтарсан үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлэх;
- Номын сангийн менежмент: Төлөвлөлт, зохион байгуулалт, манайллал, хяналт;
- Орчны стандарт хэрэгжүүлэх: Номын сангийн байр талбайн хуваарилалт;
- Ном сэлбэн засах, баримтын хадгалалт, хамгаалалт;
- Олон нийттэй харилцах;
- Бусад.[1]
Боловсрол
засварлахМонгол улсад мэргэжлийн номын санчийг нэг жилийн курст бэлтгэж 1962 онд эхний төгсөгчид ажлын байранд очсон байна. Харин тусгай дунд боловсролтой номын санчдын хувьд 1970 онд элсэлтээ авч 1973 онд эхний төгсөлтөө хийжээ.
Орчин цагт номын санч мэдээллийн ажилтан мэргэжил эзэмшихийн тулд бакалаврын боловсрол эзэмшихийг шаарддаг болсон.
Өндөр хөгжилтэй бусад улс орнуудад номын санчдыг магистрын түвшинд бэлтгэх нь элбэг.
Номын санч бэлтгэж буй сургуулиуд
засварлах- СУИС-ийн Соёлын сургуульд өдөр, эчнээ сургалтаар бакалаврын түвшинд номын санч бэлтгэж байна. (дэлгэрэнгүй мэдээлэл үзэх:[2] Номын сан судлалын тэнхим)
- Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд зөвхөн эчнээ анги.
Үндэсний ажил мэргэжлийн ангилал
засварлахНОМЫН САНЧ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭН
Номын санч болон мэдээллийн бусад ажилтан нь номын сангийн цуглуулга мэдээлэл хадгалагч эх үүсвэрийг цуглуулах, сонгох, зохион байгуулах үйлчилгээ эрхэлнэ. Түүнчлэн уншигчдад номын сангийн бусад үйлчилгээг хүргэж, мэдээллээр хангана.
Энд ангилсан ажил, мэргэжлийн жишээ: • Ном зүйч • Каталогч • Номын санч[3]
Ажлын байр
засварлахМҮНС-д ном зүйч, каталогч, сэргээн засварлагч, судлаач, лавлагаа, мэдээллийн технологи, үйлчилгээ, сан хөмрөг гэх мэт 18 төрлийн ажлаас сонгож гүйцэтгэнэ.
Хүүхдийн төв номын сан
засварлахХөтөлбөр зохион байгуулагч, уншигч судлах гэх мэт ажлуудаас гадна арга зүйн чиглэлээр илүү гүнзгийрэн ажиллах боломжтой.
Нийтийн номын сан
засварлахНийслэл, аймгийн нийтийн номын сан нь бие даасан статустай мэргэжлийн байгууллага байдаг. Тэнд номын сантай холбоотой 18 төрлийн ажил эрхлэх боломжтой.
Их дээд сургуулийн номын сан
засварлахМУБИС-ийн номын сан нь суралцагчийн бүтээлч санаачлагыг дэмжих, судлаачдын чанарыг сайжруулах, судалгааны төрөл, тоо, чадавхыг нэмэгдүүлэх, тэдгээрийг сурталчлах, олон улсын болон дотоодын үнэлгээг сайжруулахад гол хамтрагч байхад оршино.МУБИС-ийн захирлын 2020 оны 07-р сарын 01-ний өдрийн А/121 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн, МУБИС нь МБУС, Архангай Багшийн Сургуулийн номын сан ,СӨБС, БС МУБИС-ийн харьяа ЕБС, Төв номын сан гэсэн салбар нэгжүүдэд үйл ажиллгаагаа явуулж байна. Олон улсын стандартад нийцсэн програм хангамжийг нэвтрүүлэх ажлын хүрээнд MARC21 стандарт, Z39.50 протоколыг дэмжсэн Коха программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.
МУБИС-ийн номын сан нь http://catalog.msue.edu.mn/ нийт 232924 ширхэг сан хөмрөгтэй танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 26 номын санч- мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна.
Номын сан нь уншигчдад илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор бүрэн хангагдаж орчин үеийн үйлчилгээг нэвтрүүлсэн, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн Судалгааны 5 танхим, Гэрээр ном олгох нэгжүүдийг байгуулж уншигч чөлөөт сонголтоор номоо өөрөө авч судлах боломжтойгоор зохион байгуулсан байна. Цаашдаа эрдэм шинжилгээний ажилтан, суралцагсдыг мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд мэдээллээр түргэн шуурхай хангах, сургалтын үйл ажиллагааг дэмжих сургалт арга зүйн төв болж орчин үеийн шаардлагыг хангасан цахим номын сан болох зорилттой ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн номын сан
засварлахМонгол улсад байгаа 800 гаруй ЕБС бүгд номын сантай.
Байгууллагын номын сан, мэдээллийн төв
засварлахБайгууллагын дэргэдэх номын санд номын санч, мэдээллийн ажилтан.
Сумын соёлын төв
засварлах330 сумын соёлын төвийн номын санч
Ашигласан эх сурвалж
засварлах- ↑ Хайдав Т. Номын сангийн үндсэн ойлголтууд, 2018.-х.12
- ↑ http://scc.mnuac.edu.mn/main/424802?content=493601
- ↑ Монгол Улсын Үндэсний Ажил, Мэргэжлийн Ангилал ба Тодорхойлолт ҮАМАТ-08 (ISCO - 08) .- УБ.,2010