Номын баяр 2023
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Жил бүр зохиогддог номын баяр 34 дэх удаагаа Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн удаагийн номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой.
Зураг
засварлахУламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчдадтай уулзалт хийв. Тухайлбал Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ уншлаа.
Номын баярыг дунджаар 240 мянган хүн үзэж хэрэгцээт хуалдаг аваотаа хийдэг.