Номуган

(Номухан-с чиглүүлэгдэв)

Номуган нь (монгол бичиг: ᠨᠣᠮᠤᠭᠠᠨ;?-1292) Хубилай хаан, Чаби хатан нарын 4 дэхь хөвгүүн нь болж мэндэлжээ. 1266 онд эзэн хааны ордноос түүнийг Умардыг түвшитгэгч ван хэмээн өргөмжилж, Хубилай хааны зарлигаар Номуган цэргээ удирдан Алималикд очив. 1271 онд Цагаадайн хаант улсын хаан Никпей руу дайрчээ. Тэр үед Никпей тулалдаанд амь үрэгдэж, Номуган далимдуулан цэргээ бут цохив. 1277 онд Ябугур, Сарбан нар шөнөөр Номуганы хуаранд довтолж, Номуган, баруун гарын чинсан Аньтун нарыг олзолж, Хэпин хаан Ширэгитэй хамт Юань гүрнээс урважээ. Ширэги Номуган, Хөхчү нарыг Алтан Ордны хаант улсын Мөнхтөмөрт илгэсэн байна. 1282 онд Номуганг Юань гүрнээс Бэйань улсын хаан хэмээн өргөмжилжээ. 1285 онд Номуган Юань гүрэнд буцаж ирсэнд, умардыг амаржуулагч ван цол соёрхож, Хархорум төвиэй Монгол нутгийг захируулан суулгав. 1292 оны наймдугаар сарын 17 нд Номуган таалал төгсөв.

Номуган

1320 онд Аюурбарбад хааны зарлигаар түүнд "гүйдин ван" (归定王) цол нэхэж олгосон байна. Номуганы эхнэр, татвар эм нар хүү төрүүлж чадаагүй байжээ. Юань гүрний эзэн хаан Есөнтөмөр, хаан ширээнд суусны дараа" Хуйфуюань"д (会福院) Номуганы хөргийг Гаолианхэ (高良河) сүмд зурахыг тушаажээ.[баримт хэрэгтэй]