Ногоон эдийн засаг

Ногоон эдийн засаг (англи. Green economy) - 20-р зууны сүүлчээр бий болсон эдийн засгийн шинжлэх ухаанд хүний ​​үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хэрэгцээг онцолж, ямар ч үнээр хамаагүй эдийн засгийн өсөлтийг бус харин эрсдэл багатай тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг чиглэл юм. Өөрөөр хэлбэл Байгаль орчны эрсдэл, экологийн хомсдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг гэж тодорхойлж болно. Байгаль орчныг сүйтгэхгүйгээр тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Энэ нь экологийн эдийн засагтай нягт холбоотой боловч улс төрийн хувьд илүү анхаарал хандуулдаг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2011 оны Ногоон эдийн засгийн тайланд (англи. The 2011 UNEP Green Economy Report) ногоон байхын тулд эдийн засаг нь зөвхөн үр ашигтай төдийгүй цувур шударга байх ёстой. Шударга байх нь дэлхийн болон улс орны түвшинд тэгш байдлын хэмжигдэхүүнүүдийг (хүсэл эрмэлзэл, хүртээмж, амжилт, эдийн засгийн дэвшил, оролцоо) танин мэдэх, ялангуяа нүүрстөрөгч бага, нөөцийн хэмнэлттэй, нийгэмд тустай эдийн засагт шударгаар шилжихийн баталгаажуулалтыг хэлнэ."

Сэргээгдэх эрчим хүч. Салхины эрчим хүч.

Тодорхойлолт засварлах

Карл Буркарт ногоон эдийн засгийг зургаан үндсэн салбар дээр тулгуурлан тодорхойлсон.

  • Ногоон барилга: Байгальд ээлтэй барилга байгууламж, практик.
  • Тогтвортой тээвэр: Цахилгаан тээврийн хэрэгсэл, Гибрид тээврийн хэрэгсэл.
  • Усны зохистой хэрэглээ: Усны хэмнэлт ба дахин боловсруулалт.
  • Хог хаягдлын менежмент: Хог хаягдлыг дахин ашиглах, нүүрстөрөгчийн ул мөрийг сайжруулах. [8] Жишээлбэл, тогтвортой загвар.
  • Газар зохион байгуулалт: Газар тариалан, ойжуулалт, орон сууц гэх мэт газар нутгийг тогтвортой хөгжүүлэх.

Дэлхийн бизнесийг төлөөлдөг Олон улсын худалдааны танхим (ICC) ногоон эдийн засгийг “эдийн засгийн өсөлт ба байгаль орчны хариуцлага нь харилцан бие биенээ бататгаж, нийгмийн хөгжилд ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлдэг эдийн засаг” гэж тодорхойлсон.