Ногоон хоног будаа

Ногоон хоног будаа - (Англи: Setaria viridis), (Орос: Щетинник зелёный)

Ян Копса «Flora Batava» ном, Ургамлын тайлбар зураг

Түрүүний хэлбэрээр нь үнэгэн сүүл, үрээн сүүл гэх боловч хоног будаа гэж нэрлэх нь олон.

Ширүүвтэр шулуун иштэй 15-60 см өндөр нэг наст ургамал. Хавтгай юлдэрхүү навчтай, цайвар ногоон өнгийн бортгон баг цэцэгтэй.

Хавар эрт гарч намар нилээд орой болтол ургана. Уул тайгын бүсээс бусад Монгол орны бүх нутгаар өргөн тархсан ургамал бөгөөд гол төлөв дов толгодын наран талын энгэр чулуурхаг хажуугаар ургах боловч зам, шуудуу дагаж тариалангийн талбайгаар хог болж ургана.[1]

Ашигласан материал

засварлах
  Commons: Setaria viridis – Викимедиа дуу дүрсний сан
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 16]