Ногайн Чака
Чака бол Ногай ханы хүү юм. Тэрээр Ногайг алагдсаны дараа Болгарын I Терентий хааны хүргэн байснаа ашиглан, өөрт нь үнэнч үлдсэн 1,000 цэргийн хамт Болгарын нийслэл Тырьново хотыг дайран эзлээд Болгарын хаан ширээнд суужээ. Түүнтэй хамт Ногайн ордонд барьцаанд сууж байсан I Терентий хааны хүү Светислав Болгарт ирэв. 1299 оны орчим Чакаг боож алаад, толгойг нь түүний үхсэний нотолгоо болгон Тохта ханд хүргүүлжээ. Зарим эх сурвалжид түүнийг Светислав алсан гэдэг бол заримд нь Тохта ханы зарлиг хүлээсэн нэгэн Еврей хүн алсан гэдэг байна.
Чака | |
---|---|
Болгарын хаан (царь) | |
Хаанчлал | 1299–1300 |
Өнгөрсөн огноо | 1300 |
Өнгөрсөн газар | Тарново |
Өмнөх | Смилец |
Удаах | Теодор Светослав |
Хатан | Елена |
Эцэг | Ногай |