Нина Чистякова
Нина Чистякова (1909 онд Оросын хаант улсын нийслэл Санкт-Петербург хотод төрсөн- онд нас барсан) -Монголын орчин үеийн уран зохиолын үндсэлэгч Дашдоржийн Нацагдоржийн гэргий.
Нина Чистяковагийн эх нь герман гаралтай фон Фишер овгийн цагаач хүн байсан гэдэг, харин эцэг нь Чистяков гэж орос хүн байжээ. Тэрээр 8 настайдаа бүрэн өнчирч хоцроод загалмайлсан эх дээрээ өссөн гэдэг байна. Их залуудаа 1927 он орчим монголын эрдэмтэн О.Намнандоржтой анх Санкт-Петербург хотноо танилцан гэрлээд Монголд хамт ирсэн байна. Улмаар Монголд ирээд удаагүй байхдаа О.Намнандоржоос салж, дараа нь Их зохиолч Д.Нацагдоржтой таван жил амьдраад, 1934 оны 3-р сарын 22-нд охин Нацагдоржийн Ананда Ширигээ төрүүлжээ. Их зохиолч Д.Нацагдорж хоригдож тэрээр ганцаараа нялх хүүхэдтэй хэцүү амьдарч байсан тул охиноо хоёр нас хүрээгүй байхад 1936 онд орос руу хүүхэдтэйгээ буцахаар шийдэж замын машинд дайглдан явсан ажээ. Удаан хугацаанд оросын хотууд дамжин явсаар Ленинград хотод буцаж очоод олон жил амьдарч охиноо өгсөж авчээ.