Open main menu

Нил Алден Армстронг (англ. Neil Alden Armstrong, 1930 оны 8 сарын 5 - 2012 оны 8 сарын 25) нь АНУ-ын Охайо мужийн Вапаконета хотод төрсөн сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор бөгөөд тэрээр хүн төрөлхтний түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн юм. Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх санрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна. Армстронг 2 дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр Аполло-11 хөлгөөр нисэн 1969 оны 7 сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардан 2 цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн ба харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавъяаны Медаль хүртсэн. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.

Нил Алден Армстронг
Нил Алден Армстронг
Neil Armstrong Signature.svg
Нил Армстронг сансрын нисгэгчийн өмсгөлтэйгээ, 1969 оны 7 сар
Улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Байгууллага: НАСА
Сонгогдсон огноо: 1962 оны 9 сарын 17
(1962 НАСА-гийн 2-р бүлэг)
Сансрын
нислэгийн тоо:
2
Эхний нислэг: 1966 оны 3 сарын 16
Сүүлчийн нислэг: 1969 оны 7 сарын 24
Нийт хугацаа: 8 өдөр 14 цаг 12 минут 31 секунд
EVA-Даалгавар: 1
EVA-Нийт хугацаа: 2 цаг 31 минут
Ажлаа өгсөн: 1971 оны 8 сар[1]
Сансрын нислэгүүд

ШагналЗасварлах

  • Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медаль
  • Конгрессийн Сансрын Алдрын медаль

Цахим холбоосЗасварлах

  Commons: Нил Армстронг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. James R. Hansen: First Man … S. 589 (Ausgabe 2012)