Николай Михайлович Карамзин
Николай Михайлович Карамзин ( 1766 оны 12 дугаар сарын 1-нд Оренбург губерний Михайловка (Преображенка) тосгонд төрсөн, - 1826 оны 5 дугаар сарын 22-нд, Санкт-Петербург, Оросын эзэнт улсад нас барсан)- Оросын түүхч, оросын уран зохиолч, яруу найрагч, орчуулагч. "Оросын төрийн түүх" /«История государства Российского» (1—12 боть, 1803—1826) бичсэн хүн. Энэ бүтээл нь Оросын түүхийг тоймлон нэгтгэсэн анхны бүтээлийн нэг гэж үздэг юм. "Москвагийн сэтгүүл" / «Московский журнал» (1791—1792) болон "Европын Мэдээ" «Вестник Европ» (1802—1803) зэрэг сэтгүүлийн редактор. Оросын "Төрийн жинхэнэ зөвлөх" цолтой.
Н.Карамзин Оросын уран зохиолын шинэчлэгч гэж түүхэнд орсон хүн. Орос хэлийг хуулбар-үгээр баяжуулсан (жишээ нь, «занимательный»- сонирхолтой) эртний үгийг сэргээсэн (жишээ нь «трогательный»-сэтгэл хөдөлгөм, «влияние»-нөлөө), «промышленность» буюу "аж үйлдвэр" гэсэн үгэнд орчин үеийн тайлбар гарган өгч олон шинэ үг эргэлтэнд оруулж чадсан байна.
Намтар
засварлахЭцэг нь Михаил Егорович Карамзин (1724—1783) цэргийн ахмад, эх нь Екатерина Петровна Пазухина гэх эмэгтэй байжээ.
Анхан шатны боловсролоо Симбирск (өнөөгийн Ульяновск хот) дахь хувийн сургуульд олжээ. 1781-1784 онд цэргийн алба хаасан. 1778 онд Москва руу явж Москвагийн Их сургуулийн профессор И.М.Шадены оюутан болжээ.
Н.Карамзин 1790-ээд оны дундуур түүх сонирхож эхэлсэн. Тэрээр түүхэн сэдвээр "Марта Посадница буюу Новгородын байлдан дагуулалт" (1803 онд хэвлэгдсэн) зохиол бичсэн байна. Тэр жил нь I Александр хааны зарлигаар Карамзиныг түүх судлаачийн албан тушаалд томилж, амьдралынхаа эцэс хүртэл "Оросын төрийн түүх" -ийг бичиж бусад сэтгүүлч, зохиолчийн үйл ажиллагаагаа орхисон байна.
1818 оны 2-р сард Карамзин "Оросын төрийн түүх" (орос.История государтва Российского) 12 боть номын эхний найман ботийг худалдаанд гаргаж, гурван мянган хувь борлогдоод сарын дотор дуусчээ. Дараагийн жилүүдэд "Оросын төрийн түүх"-ийн гурван боть хэвлэгдэн гарч, Европын гол гол хэл рүү орчуулсан хэд хэдэн хувилбар гарсан байна. Оросын түүхэн үйл явцыг сурвалжлах нь Карамзиныг Царское Село хотод түүний дэргэд суурьшуулсан нь хаантай ойртуулжээ. Карамзины улс төрийн үзэл бодол аажмаар хөгжиж, амьдралынхаа төгсгөлд тэрээр Хаант засаглалыг тууштай дэмжигч болжээ. Дуусаагүй байсан сүүлийн 12-р боть нь зохиолчийг нас барсны дараа хэвлэгдэн гарсан байна.
Карамурзин гэдэг нь -"Кара-мурза" гэсэн хар мурза гэсэн монгол гаралтай гэж зарим судлаачид үздэг.