Николай Любарский
Николай (Ной) Маркович Любарский (1887 онд Оросын Одесса хотод төрсөн-1938 оны 3-р сарын 11-нд Ухтпечлаг буюу ГУЛАГ-д нас барсан) -Оросын хувьсгалын хөдөлгөөнд оролцогч, зөвлөлтийн намын болон төрийн зүтгэлтэн, дипломат. Монгол улсад 1922-1923 онд суусан анхны Бүрэн эрхт Элчин төлөөлөгч.
Намтар
засварлахОдесса хотод еврей гэр бүлд төрсөн. 1905 онд тэрээр РСДРП- намд элссэн. Хаант засгийн хавчлагад өртөж 1908-1917 онд Бельги, Итали, Франц, АНУ-д дүрвэн амьдарч байжээ. 1917 онд тэрээр Америкаас Алс Дорнод руу буцаж ирж Владивосток дахь намын ажилд оролцсон (1917-1918).
1918 онд Н.М. Любарскийг дипломат ажилд орж Швейцар дахь Зөвлөлт Оросын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга байгаад дараа нь Гадаад харилцааны Ардын комиссарт ажиллаж байсан.
1919-1920 онуудад Берлинд Баруун Европ дахь Коминтерны нарийн бичгийн газар нууц ажилтнаар ажиллаж байжээ.
1920 онд түүнийг Италийн Социалист нам дахь Коммунист Интернационалын Гүйцэтгэх хорооны тусгай төлөөлөгчөөр илгээв. Италийн Социалист нам хуваагдаж 1921 онд Италийн Коммунист нам байгуулагдсаны дараа түүнийг Коминтернд элсэхээр шийдсэн Чехословакийн Социал демократ намд (зүүний) элчээр илгээжээ.
Н.М.Любарский 1922 оны 7-р сарын 7-ноос-1923 оны д РСФСР-ын Монгол дахь анхны Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
1923 онд - Аж ахуйн ажил эрхэлж байгаад "Центр союз" /Хэрэглэгчдийн холбоо/-нд ажилтан байсан.
Дараа нь 1929-1936 он хүртэл долоон жил Коминтерний Гүйцэтгэх хорооны дэргэдэх Олон улсын хөдөө аж ахуйн хүрээлэнгийн редакц, хэвлэлийн албыг хариуцан ажилласан.
1937 онд түүнийг баривчилж, Ухта-Печорагийн хөдөлмөрийн лагерьт хорьжээ. 1938 оны 1-р сарын 5-нд түүнийг Архангельск мужийн Дотоод хэргийн газраас буруутгаж ял сонсов. Хувьсгалын эсэргүү үйл ажиллагаанд орсон гэж буруутгагдаж буудах ял авчээ. 1938 оны 3-р сарын 11-нд ялыг гүйцэтгэсэн. Оршуулгын газар - Новая Ухтарка.