Николай Важнов (орос. Николай Петрович Важнов, 1909 оны 5-р сарын 22-нд Москва мужийн Игнатьево тосгонд төрсөн— 1993 онд нас барсан) — зөвлөлтийн дипломат. ЗХУ-ын Онц бөгөд бүрэн эрхт Элчин сайд цолтой. 1947-1948 онд ЗХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд.

1939-1942 онд - ЗХУ-ын Коми мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга. Усть-Усинскийн хоригдлуудын бослогыг дарах ажлыг зохион байгуулагчдын нэг.

1946-1947 онд ЗХУ-ын БНМАУ дахь төлөөлөгчийн газрын зөвлөх.

1947 оны 10-р сарын 9-нөөс 1948 оны 9-р сарын 27 хүртэл ЗХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элч. Тэрээр Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн худалдааны яамны комсомолын үүрийн нарийн бичгийн дарга Надежда Филатоватай танилцуулж гэрлүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

1948-1950 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Алс Дорнодын хэлтсийн зөвлөх.

1950-1955 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байсан.

1955-1958 онд - ЗХУ-ын ГХЯ-ны Алс Дорнодын хэлтсийн орлогч дарга.

1958-1960 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны ЗХУ-ын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга.

1960 онд - ЗХУ-ын ГХЯ-ны Алс Дорнодын хэлтсийн орлогч дарга.

1960-1965 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны боловсон хүчний газрын дарга, ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Удирдах зөвлөлийн гишүүн.

1965-1966 онд - Польш дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх.

1966 оны 8-р сарын 29-нөөс 1970 оны 7-р сарын 4 хүртэл ЗХУ-аас Исландад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1970-1977 онд - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны төв албанд хариуцлагатай албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан.

1993 онд нас барсан.