Нийслэлийн Соёл урлагийн газар

Нийслэлийн Соёл урлагийн газар нь иргэдийг соёл, урлагийн үйлчилгээгээр жигд чанартай хангах, Соёл урлагийн чиглэлээрх мэдээллийг Засаг даргад шуурхай гаргаж өгөх төрийн байгууллага юм. Соёл урлагийн газар нь дарга, даргын зөвлөх, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэл хотод холбоотой соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, удирдлагаар хангах байгууллага мөн.

БНМАУ-ын Бага хурлын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар хурлаар Улаанбаатар хотыг захирах яамны дүрмийг шинэчлэн баталж, дүрмийн 4 дүгээр бүлэгт тус яамны зохион байгуулалт, бүтцийг батлахдаа Ардын соёл, боловсролын хэлтэс байхаар тогтоож, уг хэлтэст урлагийн төлөөлөгч гэсэн орон тоог баталсанаар тус газрын анхны эх үүсвэр нь тавигдсан юм.

       Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Соёлын хэлтсийг байгуулж мөн Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 601 дүгээр тогтоолоор Соёлын хэлтсийг татан буулгаж, Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор хотын захиргаанд Соёлын хэлтсийг дахин байгуулсан.

       Соёлын хэлтэс нь соёлын хоёр мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байгаад 1989 онд 5 хүний орон тоотой ажиллаж байгаад,1996 оноос Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 1997 оны 1 дүгээр сарын Б/18 тоот захирамжийн дагуу Нийслэлийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, уран сайхны боловсролыг нь дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэн эзэмшүүлэх соёлын олон талт үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын  дэргэдэх Соёлын газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм.

       Аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын зохион байгуулалтын бүтэц, дүрэм батлах тухай” Соёлын сайдын 2022 оны А/04 дүгээр  тушаалаар 3 хэлтэс, 14 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн хяналтын соёлын хяналтын улсын байцаагч шинээр нэмэгдэн ажиллаж байна.

Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Энхтайвны Цэнд-Аюуш ажиллаж байна.

Гадны холбоос

засварлах