Нар хиртэлт
Нар хиртэлт гэдэг нь Нар, Дэлхий хоёрын хооронд Сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2 - 5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна[1][2]. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно.
Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.
Нарны бүтэн хиртэлт одоогоор хамгийн сүүлд 2009 оны 7 сарын 22-нд болсон бөгөөд дараагийнх нь 2010 оны 7 сарын 11-нд болно. Харин одоогоор хамгийн сүүлийн хүрээтэй буюу цагираган хиртэлт 2010 оны 1 сарын 15-нд болсон бөгөөд дараагийнх нь 2012 оны 5 сарын 20-нд болсон юм.
Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт (зарим соёл иргэншилд одоо хүртэл) нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншил байсан.
Төрлүүд
засварлахНар хиртэлтийг 4 ангилдаг:
- Бүтэн хиртэлт: Нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдана.
- Хүрээт хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана.
- Холимог хиртэлт бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Харьцангуй ховор тохиолдоно.
- Хагас хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана.
Нарнаас дэлхий хүртэлх зай, сарнаас дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 390 дахин хол бөгөөд нарны диаметр сарныхаас багцаагаар 400 дахин том байдаг. Энэ хоёр харьцаа бараг ижил байдаг тул нар, сар хоёр дэлхийгээс бараг ижил хэмжээтэй харагддаг байна.
Сар дэлхийг тойрох, дэлхий нарыг тойрох тойрог зам нь эллипс хэлбэртэй байдаг тул дэлхийгээс харахад нар, сар хоёрын хэмжээ томорч, жижгэрч харагддаг[3][4]. Сар дэлхийд хамгийн ихээр ойртох үед нар хиртвэл бүтэн хиртэлт болно.
Эшлэл
засварлах- ↑ Littmann, Mark (2008). Totality: Eclipses of the Sun. Oxford University Press. pp. 18–19. ISBN 0199532095.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ 1935 онд 5 удаа нар хиртсэн. U.S. National Aeronautics and Space Administration (2009). "Five Millennium Catalog of Solar Eclipses". NASA Eclipse Web Site. Fred Espenak, Project and Website Manager. Татаж авсан: 2010 оны 2 сарын 9.
{{cite book}}
: Check date values in:|accessdate=
(help); External link in
(help); Unknown parameter|title=
|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (help); Unknown parameter|day=
ignored (help); Unknown parameter|month=
ignored (help) - ↑ "Solar Eclipses". University of Tennessee.
- ↑ P. Tiedt. "Types of Solar Eclipse". Archived from the original on 2006-09-03. Татаж авсан: 2010-02-09.