Нарны эрчим хүчний цамхаг
Нарны цахилгаан станц
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Цамхагийг тойруулан байрлуулсан нарны толь (heliostat)-ууд нь компьютерийн удирдлагаар нарны тусгалыг даган байрлалаа өөрчилж нарны цацрагийг хүлээн авагчид төвлөрүүлж их хэмжээний дулааныг үүсгэнэ. Нам температырн хуримтлуураас 290°C-ын температуртай давсны хайлмагийг хоолойгоор дамжуулан хүлээн авагчийн дотуур нэвтрүүлэхэд давсны хайлмаг хүлээн авагчид цугласан нарны энергийг өөртөө шингээнэ. Үүний дүнд давсны хайлмагийн температур 565°C хүртэл өснө. Ингэж халсан давсны халуун хайлмаг нь маш сайн дулаан тусгаарлагч бүхий дулаан алдагдал багатай өндөр температурын хуримтлуурт хадгалагдана. Халуун давсны уусмалыг уур үүсгэх систем рүү насосоор шахаж оруулна.