Нарны зайн машин

Нарны зай хураагуур, цахилгаан хөдөлгүүр, маш хөнгөн их биенээс бүрдэх тээврийн хэрэгслийг нарны зайн машин гэнэ. Одоогоор технологийн хязгаарлагдмал боломжоос хамаарч нарны зайн машин нь зөвхөн уралдааны зориулалтаар эрчимтэй хөгжиж байна. Ийм машин нь онгоц, унадаг дугуй, сэргээгдэх эрчим хүч, автомашины технологуудыг хосолсон нийлмэл технологоор бүтээгддэг.

Дэлхийн Нарны Тэмцээнд 2009 онд түрүүлэгч Токай машин 100км/ц дундаж хурдтайгаар 2998км зайг туулсан

Нарны эрчим хүчийг хураагч буюу нарны гэрлийг цахилгаан гүйдэлд хувиргагч гол хэсэг нь цахиур, галлиум, нитрогенээр хийсэн хавтан байдаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь цахиураар хийсэн хавтан 15 - 20% -ын ашигт үйлийн коэфиценттэйгээр нарны гэрлийг цахилгаанд хувиргадаг.

Дэлхийн нарны илч тусгалтын хэмжээ буюу нарны эрчим хүч хураагдах боломжтой бүсүүд. (Дэлхийн нийт шаардлагтай эрчим хүчийг зурагт 6 цэгээр тэмдэглэсэн хэмжээний нарны эрчим хүчнээс хураах боломжтой буюу одоогийн нийт дэлхийн цахилгааний хэрэглээ 18 тераватт байна.)

Нарны хавтан нь олон зуун жижиг нарны хураагч хэсгээс бүтдэг ба томоохон хэмжээтэй хавтан 2 киловатт цэнэг хураадаг.

Cells-нэгж хураагч хэсэг, Modules-модуль, Arrays-нарны хавтан

Зай хураагуур нь дунджаар 400км хүртэл машиныг хөдөлгөх хэмжээний цэнэг хураадаг. Машины цахилгаан хөдөлгүүр нь 2-3 морины хүчтэй 160км/ц хурдлах боломжийн байдаг.


  1. 2013 онд Австралид зохиогдсон олон улсын нарны зайн машиний уралдаан.
  2. 2013 онд Голландын Эйндховен их сургуульд бүтээсэн 4 хүний суудалтай 600км зайг нэг цэнэгээр туулдаг нарны зайн машин.
  3. 2011 онд Австралид зохиогдсон олон улсын нарны зайн машины уралдаан.
  4. Пурдуйгийн их сургуулийн бүтээсэн энгийн хэрэглээнд ашиглаж болох нарны зайн машин.