Нарва
На́рва (эстон. Narva) — Эстони улсын гуравдугаар том хот. 2021 оны Эстон улсын хүн амын тооллогоор тус хотод 53 955 хүн амтай байсан бөгөөд 87,0 % орос үндэстнүүд оршин суудаг ажээ.
Нарва хот Нарва (Нарова) голын зүүн эрэг дээр, голын баруун эрэг дээр оросын Ивангород хот оршдог байна. Үндсэндээ энэ голоор хоёр улсын хил явдаг ажээ. Энэ хот оросын Санкт-Петербургаас баруун зүгт 152 км, Эстоний нийслэл Таллин хотоос зүүн зүгт 210 км зайтай оршдог байна.